УИХ дахь АН-ын бүлгийн хурал өнөөдөр /2022.12.05/ болж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ:
-Өнгөрсөн таван сонгуульд АН хоёр удаа амжилттай оролцож, нэг удаа ялсан, хоёр удаад нь үнэмлэхүй ялагдсан. Эрх баригч нам сүүлийн 7 жил төр удирдаад явж байна. Яг одоо болж байгаа үйл явдлаас дүгнэхэд эрх баригч нам бүх хүчин чадлаа шавхаж байна. Хөгжлийн банк, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн луйвар, нүүрсний хулгай нүүрлэсэн ийм үед ард иргэд гудамжинд гарахаас өөр аргагүй байна.
Өнөөдрийн хурлаар Ардын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, дүүргүүдийн ИХТ-ийг урьж санал сонссон. Төмөр замын тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо. Мөн нүүрсний хулгайн талаар мэдээлэл сонслоо. Манай нам нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг ил тодоор олон нийтэд хүргэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ил тод бишээс болж хардлага, сэрдлэг гүнзгийрлээ. "Эрдэнэс Тавантолгой" оффтейк гэрээгээр халхавчилж, ард иргэд, хувьцаа эзэмшигчдээс нүүрсний хулгайг нууж байна.
Хулгай хар мөртэй. Хил, гааль, цагдаа, тагнуулын байгууллагатай холбогдсон нүүрсний хулгайг хэн хийж чадах вэ... Эрх мэдэлтнүүд л хийж байна.
Нүүрсний хулгайд АН-тай холбоотой хүн оролцсон бол шалгах хэрэгтэй.
АН-д эрх мэдэл байхгүй. Бүх зүйлд хардлагаар хандахаас илүү мэдээллээ ил тод болго. Ил тод болгохгүй бол бид ард иргэдийн талд хатуу байр суурь илэрхийлэхээс өөр аргагүй болж байна.
Нүүрсний хулгайг шалгах түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Ганибал ажиллаж байгаа. Тэрбээр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дараах тайлбарыг өглөө.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:
-Нийтийн дунд яригдаад байгаа 6,5 сая тонн нүүрс, 40 их наяд төгрөг гэдэг тоо бидэнд ирээгүй.
Түр хороо 2012-2018 онд гарсан боомтын зөрчил, тоон мэдээлэлтэй танилцсан. Нүүрсний хулгай бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Монгол Улс тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай. Төрийн тусгай алба байна. Гааль, хилийн цэрэг өнөөдрийн хяналтыг тавьж байгаа. Хэрэв хулгай байгаа бол эдгээр байгууллага дотор сүлжээ байна гэсэн үг. Ийм асуудлыг Түр хороон дээр ярьсан.
Хил, гаалийн байгуулагаас өгсөн мэдээлэл бүгд зөрсөн. Иймд БНХАУ руу импортлосон нүүрсний хэмжээг бидэнд өгнө гэсэн байдлаар Түр хорооны хурал дууссан.
Өнөөдөр ч тоон мэдээлэл албан ёсоор ирээгүй байна.
Манай бүлэг шаардлага хүргүүлсэн ч өнөөдөр энэ мэдээлэл ирэхгүй байгаа нь анхаарал татаж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Нүүрсний хулгайн талаар нээлттэй сонсгол хийх тухай АН-ын бүлгээс тавьж буй шаардлагад Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан.
Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайд ямар нэг хамааралгүй гэдгээ "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Удахгүй томилолтоос ирэхэд нь та нар асууна биз.
А.Адъяасүрэн гишүүнд ямар нэг орд байхгүй, нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тээврийн зардал өссөн тул нүүрсний тээвэр хумигдсаар байгаад А.Адъяасүрэн гишүүн бизнес хийх боломжгүй болсон.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n
АН-ынхан ХОЦОРЛОО ЮУ
ухаан самуурсан галзуурч солиорсон үгүй бол ямар нэг дарамтанд орсон хүмүүс ийм юм ярина. ХУУШААНЫ батэрдэнийг нүүрсний хулгайч гэдгийг чөтгөрч андахгүй . яагаад нэрийг нь хэлж чадахгүй бгаа юм бэ?
gol humuus ni