АН-ын бүлгээс нүүрсний хулгайн гэрээг ИЛ БОЛГОХЫГ ШААРДЛАА

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.12.06/ ээлжит бусаар хуралджээ.

Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Цаг үеийн асуудлаар хуралдлаа. Гудамжинд үүсээд байгаа нөхцөл байдлыг бүгд мэдэж байна. Ард иргэд, залуус ууртай байна. Үүнд байр сууриа илэрхийлэх ёстой. Ер нь, эрх баригчид амьдралыг гоёчилж, олон сайхан зүйлээр ярьдаг. Гэвч бодит амьдралд нийцэхгүй байна. Иргэд ядуурч байна, юмны үнэ өсч байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Түүнчлэн "Эрх баригчид ард түмэнтэй нүүр тулахаар өөр аргагүй. Энэ бүхний шалтгаан бол нүүрсний хулгай. Бараг 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудал хөндөгдөж байна. Энэ хулгай чинь ил болохгүй байна. Үүнд ард иргэд бухимдаж байна. Цаана нь ямар эрх ашиг байна вэ. Нүүрсний гэрээг явсаар АН-ын хэдэн хүн дээр тохоод өнгөрөх санаатай. Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн гэдэг хоёрхон гишүүнтэй, олон жил ярилаа. Энэ гэрээг ил болгохоос л бүх зүйл эхэлнэ. Мөн 62 гишүүнээс 30 орчим нь нүүрсний хэрэгт холбоотой гэдэг мэдээлэл явж байна. Тиймээс нүүрсний хулгайн мэдээллийг ил болгохыг шаардаж байна" хэмээлээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.228.130.71) 2022 оны 12 сарын 06

хулгач нар хулгайгий нь ярихаар шал өөр юм яриад байдаг хүний яриад байгааг ойлгхгүй зөрүүлээд байдаг ядарсан ч амьтдаа даа

1  |  0
Зочин(202.21.97.214) 2022 оны 12 сарын 06

Энэ Цогтгэрэл чинь өөрөө жинхэнэ хулхины нөхөр дөө

1  |  0
Top