У.Хүрэлсүх: Нүүрсний хэрэгт ХАТУУ ЧАНД хариуцлага тооцох ёстой

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг ил болгож, нэрсийг зарлахыг шаардсан олон нийтийн жагсаал болсонтой холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнууд, нам эвслүүд байр сууриа илэрхийлсээр байна.

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийж, "Тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон. Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөлт хийнэ. Энэ томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг нь Ерөнхий сайдын хувьд өгөх нь зүйтэй гэж үзэж байна" гэхчлэн мэдэгдсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн албан ёсны цахим хуудсанд дараах байр суурийг илэрхийллээ. 

Ерөнхийлөгчийн цахим хуудсанд "Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж, ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" хэмээжээ. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(203.23.49.49) 2022 оны 12 сарын 07

Наад хулгайчуудаа зайлуулахгүй бол өөрөө огцор. Худлаа ярьж аргалж мэхэлхээ боль

2  |  0
Монгол (66.181.160.42) 2022 оны 12 сарын 07

Яг үнэн

3  |  0
51(202.21.109.69) 2022 оны 12 сарын 07

amid um bna

1  |  3
Баяраа(43.242.243.2) 2022 оны 12 сарын 07

Нээлт хаалттай мэдээлэх яах вэ? ЗГ экспортлох нүүрсний үнээ өнөөдрөөс эхлээд нэмэж тогтоогооч. Уурхайн аман дээрээсээ 400 доллараар зарчих л даа. Тэгээл боллоо. Үүнийг яагаад ЗГ хийхгүй байгаа нь сонин!!!!

1  |  1
Top