Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

 УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаас хоёр шийдвэр гаргалаа. Нүүрсний хулгайтай холбоотой болон бусад ажлын хариуцлага алдаж байгаа хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай байна. Засгийн газар шат шатандаа холбогдох хууль хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж байгаа хугацааг хурдан болгох хэрэгтэй гэж үзэж байна" гээд "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Иймээс УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд УИХ-ын тоо болон сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар судалж, энэ ондоо багтаан хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ" хэмээн тодотгов. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.87.143) 2022 оны 12 сарын 07

жижиг тойргоор биш Монгол улсаа нэг тойрог гэж сонгууль явуулахаар тогтох ёстой

0  |  0
Зангараа(43.242.243.87) 2022 оны 12 сарын 07

Коммунистууд далд орж устсан цагт Монгол уойлж хөгжинө.

0  |  0
Ккк(192.82.82.77) 2022 оны 12 сарын 07

Хөдөөний хөөсөн мантуу чи битгий балайтаад байгаарай Халтар ЦАРАЙЛСАН ШУНАЛТАЙ новшоор захиалга өгч хуцуулчихаад, ард нь нар олон болох гэж мөрөөдөөд, зүтгээд нэмэргүй шүү...!!!!???

0  |  0
.(103.212.116.93) 2022 оны 12 сарын 06

Үндсэн хууль, сонгуулийн хуульд гар дүрэх шалтгаан, алтан боломж гэж харж дээ, есөн үеээрээ ................

1  |  0
Шудрага(203.23.49.49) 2022 оны 12 сарын 06

Худлаа бүү хуц. Огцор. Та нарт аргалуулж хууртаж ханалаа

1  |  0
О(103.212.117.49) 2022 оны 12 сарын 06

ШҮҮХ ПРОКРОРЫГ ШИНЭЧЛЭЧ ЛЭЖ ШИНЭЭР ЗОХИОН БАЙГУУЛ

0  |  0
Top