Монголчууд өмнөх ямар ч тэмцлээр "ТӨРИЙН ОРДОН"-доо халдаж байгаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Бид тэр "хар өдөр"-ийг мартаагүй, мартах ч ёсгүй. Ид хийж бүтээх насан дээрээ явсан таван сайхан залуу алтан амиа өргөсөн 2008 оны долдугаар сарын 1-ний тэр "хар өдөр".

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд төв талбайг зорьж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байсан ч тэднийг хаанаас шидсэн нь үл мэдэгдэх "чулуу" турхирсан нь таван сайхан залуугийн амийг авч одоход хүргэсэн байдаг. 
 


Энэ "хар өдөр"-ийн балгаар жагсаалд оролцсон 800 гаруй иргэн баривчлагдаж, тэдний 226-г нь яллагдагчаар татсан. Нөгөө талд таван иргэний амийг хөнөөсөн хэрэгт цагдаагийн хурандаа нар нэр холбогдож, ял авсан гашуун түүх бидэнд бий.  

Гэхдээ жагсагчид цагдаа нартай зодолдож, чулуу шидэж, тааралдсан болгоноо эвдэн сүйтгэж, одоогийн МАН, тэр үеийн МАХН-ын байрыг хүртэл галдан шатаасан. Энэ үеэр таван иргэн амиа алдсан дэндүү харамсалтай үйл явдал болсон ч тухайн үед жагсагчид Төрийн ордон руу дайрах нь битгий хэл нэг ч чулуу авч шидээгүй билээ. 

Харамсалтай нь, нүүрсний хулгай гэж нэрлээд буй хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг ил тод болгохыг шаардан, тэмцэж буй тайван жагсаал хоёр дахь өдрөө эмх замбараагүй байдалд шилжиж, Төрийн ордон руу дайрч эхэлсэн юм. Залуус голдуу жагсагчид Төрийн ордны гол хаалгыг эвдэж, хашааг нь нурааж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь Монголд анх удаа харсан дүр зураг байлаа. 

Энэ бүхний араас жагссан ч, тэмцсэн ч хуулийн хүрээнд байхгүй бол залуус хэлмэгдэж, цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох вий гэсэн болгоомжлол төрж байна. 
 

Нэг зүйлийг л бид хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Аливаа тэмцэл, жагсаал хуулийн хүрээнд байх ёстой. Бид сайн ч, муу ч төртэй бас хуультай оронд амьдардаг гэдгийг мартаж болохгүй.  

Жишээ нь, Монгол Улсын Төрийн  тусгай хамгаалалтын хуульТөрийн ордны тухай хууль гэх мэт хуулиуд бий. Уг хуулийн гуравдугаар бүлгийн 11 дүгээр зүйлд Төрийн ордны нутаг дэвсгэрт хориглох зүйлийг товч, тодорхой заасан байдаг. Хэрэв зөрчсөн тохиолдолд тухайн хэргээс нь шалтгаалж Төрийн албаны тухай хууль болон Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэжээ. Энэ бол жагсагчдын зайлшгүй мэдэх ёстой зүйлсийн нэг. 


11 дүгээр зүйл. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл
 

11.1. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт дор дурдсан зүйлийг хориглоно
 

11.1.1. Энэ хуульд зааснаас бусад байгууллага Төрийн ордонд байрлах,

11.1.2. Төрийн ордны хурал, зөвлөлгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах,

11.1.3. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн жагсаал, баяр ёслол үйлдэх болон хуульд заасан үндэслэл бий болсны улмаас Төрийн ордныг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Төрийн ордны нутаг дэвсгэрт цэрэг, цагдаагийн хүч, байлдааны зэвсэг, техник хуралдуулах,

11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх,

11.1.5. Төрийн ордны нутаг дэвсгэрт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих, хамгаалалтын албаны зөвшөөрөлгүйгээр засварын ажил хийх, газар ухах,

11.1.6. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт энэ хуулийн 9.2.-т заасан журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад үйлчилгээ явуулах,

11.2. Төрийн ордонд нэвтрэгчид дор дурдсан зүйлийг хориглоно
 

11.2.1. Тэсэрч дэлбэрэх, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, хордуулах, мансууруулах болон цацраг идэвхт бодис, зэвсэг хэрэгсэл авч орох,

11.2.2. Зохих журмын дагуу олгосон нэвтрэх үнэмлэхэд зааснаас өөр хаалгаар нэвтрэх, үнэмлэхэд заасан хугацааг хэтрүүлэх, бусдын үнэмлэхийг ашиглах,

11.2.3. Төрийн ордон дахь эд хөрөнгө, хүндэтгэлийн зүйлийг гэмтээх,

11.2.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэх.

Эндээс харахад, Төрийн ордны гол хаалга, хашааг эвдэхэд гар оролцсон, өдөөн турхирсан иргэд хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Хууль хяналтын байгууллагынхан тэдэнд хариуцлага тооцох нь цаг хугацааны л асуудал.

Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж, төр засгийнхаа болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэх гэж жагсаж, цугласныхаа төлөө  гэмт хэрэгтэн болох, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирвол яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тиймээс л ямар ч хэлбэрээр жагсаж цуглан, үзэл бодлоо илэрхийлсэн бай хуулийн хүрээнд байх нь чухалыг сануулахад илүүдэхгүй болов уу.

Төрийн ордонд жагсаалтай холбоотой хэлцэл, яриа хийх бол жагсагчдын төлөөлөл тийш ойлголцон, нэвтэрдэг бичигдсэн, бичигдээгүй аливаа дэг ёсыг ухаж, уур бухимдлынхаа урд тавих ухаанаа тавьж тэмцэх нь чухал шүү. 
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(192.82.69.244) 2022 оны 12 сарын 07

Халдахгүй гээд яах вэ? Төрийн ордонд хулгайч луйварчид хашаагаар хамгаалуулан эрх ямба гарган УИХ-ын гишүүний бүрэн эрх яриад сууж байна. Хулгайчдаа ил гарга гэхлээр манай намд хулгайч байхгүй гээд хээв нэг намын дарга нар нь ярьж байна. Ард түмэн ингэж л тэмцэхээс өөр арга алга...

0  |  1
Zochin(86.111.136.19) 2022 оны 12 сарын 07

Neeg ih bayan uls oron met dandaa dairna ebdue,suidlie geh getel ene buhnii ard balagtai Bayartsogt,Battulga,Eebii,Unurbayar gm metiin uursduu hulgauch nar ,nuursnii hulgaich nar l bgaashdee.Muruuruu ajilaa hiij amidarch yabaa humuus zaluusiig ingej horloj araas ni sanhuujuulchiheed yu ch boloogui met

0  |  0
уншигч(202.131.254.222) 2022 оны 12 сарын 07

Монгол л хүн бол төрөө дээдлэх ёстой харин барууны гар хөлүүд хар тамхи шашинд толгойгоо угаалгасан залуусыг турхиран төр рүү дайруулж байна

4  |  1
Иргэн(202.126.89.79) 2022 оны 12 сарын 07

Тэр хашааг буулгаж ордны арын цэцэрлэгийг чөлөөлөх хэрэгтэй л дээ.

2  |  0
Хүн хогууд орогнож ?(202.21.108.247) 2022 оны 12 сарын 07

Хулгайч хунхуузнууд орогнодог байр мөн үү?

2  |  0
лхагваа(124.158.88.8) 2022 оны 12 сарын 07

хашаа эвдсэн асуудлыг зөв талаас нь харах хэрэгтэй, ард түмэн хир зэрэг хүчтэй вэ гэдгээ бага ч гэсэн мэдрүүлэх гэсэн оролдлого юм шүү, үүнийг хашаа хууль 2 тоо найдаж үл ойшоох юм бол цусаар ч унтраах аргагүй байдалд хүрч мэднэ

1  |  0
ми(192.82.80.34) 2022 оны 12 сарын 07

жинхэнэ монгол хүн бол хэзээ ч төрийн ордон луу дайрахгүй шүү . Тэгэхээр төрийн ордон руу гадны тусгай албадын гар хөл болсон этгээдүүдийн турхиралтаар дайрсан болов уу . Төрийн ордон монгол хүн бүрийн хайрлаж хамгаалж сүсэглэж залбирч явах маш учир утгатай зүйл шүү хүмүүсээ .Ордон дотор орсон хулгайч луйварчдын нэр ус нь тодорхой болсны дараа өөр замаар тэднийг хөөж гаргах нь чухал.Төрийн ордон ариун дагшин байх ёстой

4  |  1
Иргэн(64.119.25.216) 2022 оны 12 сарын 07

Төрийн ордон буюу тэр байшинд ямар ч буруу байхгүй биз дээ Залуус үзэл бодлоо илэрхийлж жагсах нь зөв ч эд хөрөнгө сүйтгэхийг зөвтгөхийн аргагүй юм Энэ бол цэвэр ухамсрын асуудал Шинэ үeийн залуус өнгөрсөн зууных шиг танк хүлдэг сэтгэлгээтэй байж яагаад ч болохгүй биз дээ

3  |  1
зочин (202.5.206.39) 2022 оны 12 сарын 07

Хуультай орон юм бол хулгайч нараа яллаач Эрхэс чи хэнийг өмгөөлөөд ийм мессеж өгөөд байна.\n

2  |  0
Zochin (202.55.183.178) 2022 оны 12 сарын 07

Odoo tegeed haldahgui yahi ard tumnii teswer tewcheer duusaj ba Toriin ordon hulgaichdiin orogondog gazar bolchood ba

2  |  1
zochin(49.105.82.23) 2022 оны 12 сарын 07

yadgiin shataaval taarna turiin ordon buzar shingsen gazar bolchood bga biz dee hudalch hulgai ch hucherhiilegch uls duursen uls duursen bna mgl turiin ordon nugel gazar bolson unen ard tumennee huchelhiilhees uur yuch hiij chadahgui turiin ordon baisan baigaagui unegui bolson mun ene hooson tolgoitoi segtuulch mun gamchig

1  |  4
Top