УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.07) УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд "Шинэ сэргэлт - эрх зүйн 10 шинэчлэлт" сэдвээр мэдээлэл хийж байна.
Тэрээр ирэх онд “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл” гэсэн зорилгын хүрээнд 3 бүлэг 9 багц, 1 цогц шинэчлэлийн багц хуулиудыг баталж эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэдгийг хэллээ.
Мөн энэ хүрээнд Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль гэж болно.
Зөвхөн нүүрс биш. Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар хулгайлж эзэмших хэрэгсэл байж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Тийм ч учраас өчигдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, нээлттэй сонсголыг өнөөдөр зарлахаар төлөвлөж байна. Үүн дээр ард иргэдийн саналыг D-parliament болон сэтгүүлчдээр дамжуулж авна.
Ингээд бүх асуудлыг нэтгээд нүүрсний үнийн зөрүү хаана байгаа юм бэ, чанарын асуудал хаана байна вэ, 3.2 тонн нүүрс зөрсөн гэдэг нь ямар шалтгаантай вэ гэдэг бүх асуултыг ард түмэнд ил тод болгоно. Үүнд оролцогч байж болох бүх хүнийг гэрчээр дуудна. Шинжээч томилно. Ингээд Үндсэн хуулийн 28.2-т заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг тодорхой асуудлаар УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулж, хяналт шалгалт, мөрдөн шалгах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал учраас. Ард түмний нийтийн баялгийг завшсан асуудал байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хууль шүүхийн байгууллагад туслалцаа дэмжлэг үзүүлнэ” гэв.
Сэтгэгдэл ( 7 )
Энэ п... чинь өөрөө хулгайч биздээ. Хадгаламж банкийг луйвардсан
Ene MANAN Elbegdorjiin taviul shuugch prokuror nariig uurchiluhguigeer yamarch asuudal shiidegdehguiee hu. Uurchlultiig shuuhees ehel. Bitgii hudlaa huts. Gercheer bish yallagdagchaar duud naad novshnuudaa.
Битгий худлаа хэлж шоудаад бай аль хэдийн илэрцэн хэргийг одоо илрүүлэх гэж бгам шиг жүжиг тавиад бхийн танай нммын 30 аад гишүүн хулгайчийн эгнээнд орцон бга болоол та нар ингэж жүжиглээд бга ш дэ аль 2016 .2017 онд илэрчээд та нар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаацан ш дэ тэр л хулгайч нарыгаа зарла гээд бга ш дэээ тэнэг гэж бодоод бгам уу ард түмнийг
Odoo hurdan huuliin shinechilelee zorigtoi hiij ard tumnii umnu nuursnii hukgaichid,shuuhiin hulgaich nariig shuuh heregtei.Er ni Mongold dandaa bie bienee huuran mehelj bn.Ger buliin huuliin shinechelee hurdan hii
el tod ardtumen.s nuuj haahguigeer nudend hargadhaar hiivel yasan bol duudaj uulzaad ta nar hoorondoo tohrolthdog asuudal.s ardtumen zalhaad bga yu ⁉️ asuudal n
ГАНЦ НҮҮРСНИЙХ БУС ТӨРӨӨС АРД ИРГЭДИЙН БАЯЛАГААС ХУЛГАЙ ХИЙСЭН БҮХ ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ЧИНЬ ИЛ ГАРГАМААР БАЙНА МАН АН-г ТАТАН БУУЛГА...
ЗҮГЭЭР НЭГ ДУУДАЖ ШАЛГАСАН ДҮР ҮЗҮҮЛЭЭД ХАМГААЛААД БАЙХГҮЙ ШҮҮ БҮР БОЛОХГҮЙ БОЛ НААД УИХ-АА ТАРААЖ БАЙГААД, МАН АН-АА ТАРААЖ БАЙГААД ЯМАРЧ АЛБАН ТУШААЛ ТУСГАЙ ХАМГААЛАЛТГҮЙ БОЛЖ БАЙГААД ХӨРӨНГӨӨ БҮГД ШАЛГУУЛЧИХ ЧАДХУУ ТА НАР...