Украинчууд олзны орос цэргүүдийг зэрлэгээр зодож, тогонд цохиулж, хурууг нь тасдах зэргээр тамлаж байгаа талаар Оросын Мөрдөн шалгах хорооноос мэдэгджээ.
Саяхан солилцоогоор Украинаас ирсэн цэргүүд олзонд тамлуулж байсан тухайгаа ярьсан видео Оросын Мөрдөн шалгах хорооныхонд байгаа аж. Цэргүүдийн ярьснаар тамлан зовоох явдал нь украинчуудын хувьд энгийн зүйл болжээ.
Олзонд байсан нэгэн цэргийн ярьснаар украинчууд түүнээс Оросын цэргүүдийн байрлал, тоо болон их буу, техник хаана байгаа зэргийг мэдэхээр байцаасан байна. Энэ үеэрээ тэд орос цэргийг зодож, буугаар нүдэж, жадтай буугаар хатган, хөлийг нь цоолжээ.
Уг цэрэг Украины цэргүүдэд олзлогдсоныхоо дараа подвалд ухаан орсон тухайгаа Мөрдөн байцаах хорооныхонд яриад “Баруун хөл рүү минь хутгалсны дараа цус асгарч байхад хэн ч зогсоогоогүй. Украин цэргүүд олуулаа намайг барьж байгаад хутгаар цохиж чигчий хурууг тасдсан. Тэд намайг байцааж дууссан байсан ч зүгээр л ингэхийг хүссэн. Бас асуултад нь удаан хариулах үед тогонд цохиулж байсан” гэсэн байна.
Байлдааны тэргүүн шугаманд олзлогдсон бас нэгэн орос цэрэг “Тулааны үеэр би баруун гарандаа буудуулж, хүнд шархтай олзлогдсон. Украинчууд нүдийг минь скочоор нааж хаагаад, нүхэнд оруулсан. Командлагч нь ирээд намайг байцааж, хоёр хөл рүү буудаж, асуусан зүйлдээ хариулт аваагүй тул өөр газар аваачиж тамласан. Эрүү хугарч, дотор эрхтнүүд гэмтэж, мөр бяцарсан” гэж ярьжээ.
Украины тал дээрх бүх үйл явцаа гар утасны камераар бичиж байсан тухай Оросын олзны цэргүүд ярьсан байна.
Украины тал олзны цэргүүдэд хатуу хандах, тамлаж, тарчлаахыг хориглосон Женевийн конвенцийг зөрчсөн тохиолдол олноор бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 9 )
Ойлгохгүй юмаа.түрэмгийлэн дайн дэгдээд алж хядаж үнсэн товрого болгочихоод юу гонгиноод бнаа.
нацист украйн .Аль эртнээс л тийм байсан
Гитлерийн цэргүүд яг ингэдэг байсныг Бандерын фашистууд дуурайж байна
Эх орноо хамгаалж буй цэргүүдэд иймэрхүү уур омог жигшил зэвүүцэл төрөх нь аргагүй, ямар оросын нутагт орос цэргийг тарчлаасан биш, украйны хилээс цэргээ гаргаад л болов биш үү путлёраа.
Фашистууд өнгөрсөн 8 жилд Донбассын оршин суугчдын гэрт дайрч ороод эрэгтэйчүүдийнх нь баруун гарын хуруунуудыг тайрч байсан. Учир нь бууны гох атгуулахгүй гэж тэр.
фашист бандёруудыг адилхан тамла
эргэж дайндаа ороод дахиад олзлогдоорой..
Оолзноос суллагдсан орос цэргүүд онгоцноос дөнгөж буугаад өгсөн ярилцлагадаа ”Украинчууд бидэнтэй хэвийн (нормально) харьцаж байсан” гэж ОРТ, НТВ-ээр ярьж байна лээ!! Оросын төрийн мэдээлэл худлаа байдаг!!
Муу фашистууд