Д.Ганбат: Өнөөдөр ард түмэн ч хариуцлагаа хүлээх ёстой

2022 оны 12 сарын 08

АН-ын гишүүд өнөөдөр /2022.12.08/ нүүрсний хулгайн эсрэг иргэдийн жагсаал, цуглаантай холбогдуулан байрь сууриа илэрхийллээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн байна лээ, Засгийн газартай хариуцлага тооцно гэж. УИХ-ын даргатай ч хариуцлага ярих хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр ард түмэн ч хариуцлагаа хүлээх ёстой. Ард түмэн сонголтоо хийсэн. Сонголтоо хийхдээ УИХ-ыг дөрвөн жилээр сонгож, энэ байдлыг бий болгосон.

Гэхдээ бид Монгол Улсын төр засгийг тогтвортой байлгах, эмх замбараагүй байдалд оруулж хэрхэвч болохгүй. Үүнийг хүн бүр дотроо бодож, иргэн бүр ойлгох хэрэгтэй гэдгийг Ардчилсан намын зүгээс сануулж байна.

Хуулийг барьж ажиллах ёстой. Хуулийг дээдлэх ёстой. Өнөөдөр энэ нөхцөл байдлаас яаж гарах ёстой юм бэ. Хууль эрх зүйн байдлыг өөрчлөх ёстой” гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.109.69) 2022 оны 12 сарын 09

bombog

1  |  0
@ььь(192.82.77.54) 2022 оны 12 сарын 08

нүүрсний хулгайч батэрдэнэ нүүрс алтны хулгайч наоанбаатар нарыг сонгосон өмнөговьчууд хохь чинь

0  |  0
сонгогч(202.9.46.153) 2022 оны 12 сарын 09

энэ хулгай АН- н үеэс улбаатай юм биш үү Ганбат аа.............

2  |  0
Зочин(64.119.16.46) 2022 оны 12 сарын 09

Чам шиг .юмнуудыг сонгож бдаг сайхан амлаж мөнгө бидон тарааж гарна гарсан хойноо сонгогчидоо доромжлоно гэж

3  |  0
иргэд олон түмэн(64.119.24.133) 2022 оны 12 сарын 08

Ухуулга сурталчилгаанд хууртаж албадлагаар саналаа өгсөн сонгогч иргэдэд юуны буруу байхав,ийм луйварчдыг нэрийг нь дэвшүүлэн гаргаж ирсэн улс төрийн намаа л эртхэн татан буулга-тараа,ер нь болохгүй юм бүхний буруу улс төрийн намаас л эх үүсвэртэйг худлаа гэх үү?юм л бол манай намын бодлого,нам ингэж шийдлээ гэдэг биздээ?\n

1  |  1
Top