УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан талаар анх олон нийтэд ярьж эхэлсэн улстөрчдийн нэг. Энэ өдрүүдийн хамгийн халуун сэдэв болоод буй нүүрсний хулгайн маргаан Төрийн ордонд ч үргэлжилсээр байна.
Сайд, УИХ-ын гишүүд, дарга нар дуу нэгтэйгээр “40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдсан эсэхийг баталж чадахгүй, ийм хэмжээний нүүрсний нөөц байгаа эсэх нь эргэлзээтэй” гэх тайлбарыг ихэвчлэн өгч байна. Тэдний заримаас хүргэе.
УУЛ УУРХАЙН САЙД АСАН, ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:
-Би бол тэр 40 их наяд төгрөгийг алдагдсан боломж гэдэг утгаар нь ярьсан болов уу гэж бодож байна. Бодит тоо биш. Яагаад ч бодит тоо тийм байхгүй. 2010 оноос нүүрс олборлож эхэлсэн бол жилд хичнээн тонн нүүрс олборлосон гэдгийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн сайт руу ороод хар. Тээврийн зардал нь ямар байсан бэ гэдгийг хар. Сангийн яамны нөхдүүд маш хурдан тооцоолоод гаргаад ирнэ. Хулгайтай тэмцэж байгаа асуудал 100 хувь зөв ч ард түмнийг бухимдуулаад, буруу зөрүү яриад байх юм.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-40 их наяд төгрөгийн нүүрс алга болсон гэж Т.Доржханд яриад байгаа. Зарим жагсагчид шууд нэрийг нь зарла гээд байгаа юм. Би мэдэхгүй байна. Шууд таамгаар энэ энэ хүн гээд буудаж болохгүй биз дээ. Тиймээс энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлье, тоог нь нэмж өгье, машин тэргийг нь гаргаж өгье. Би сайдаар ажиллах хугацаандаа хэн нэгнийг хэлмэгдүүлж, шоронд суулгаж чадахгүй. Мөрдөгч нараас түрүүлж Т.Доржханд л зарлах юм шиг байгаа юм.
Харин Т.Доржханд гишүүн ганцаараа 40 их наядын хулгай гэдэг тоог нийтэд мэдээлсэн талаараа дараах тайлбарыг хийжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:
-2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газар мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд мэдээлэлдээ “Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний орлого алдагдсан байна” гэж мэдэгдсэн. Монгол Улсын нийт эдийн засаг бол ДНБ юм. ДНБ өмнөх жил 42 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол энэ жил 46 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Үүн дээр үндэслээд би 40 их наяд төгрөг бол ханатай тоо юм гэж ярьсан. Улстөрчид буруутан хайгаад байх шиг байна. Би буруутан байж болно. 40 их наяд төгрөгийн хулгай хэрхэн явагдсан талаарх тооцооллыг Д.Гантулга тайлбарлах ёстой.
Сэтгэгдэл ( 8 )
Нүүрсний хулгайд Сумьяабазар холбоотой нь ойлгомжтой, уул уурхайн сайд хийж байсан хүн шүү дээ, мэдээгүй, оролцоогүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй, тэгээд ч энэ шуналын тулам тийм юмнаас дутах хүн мөн үү
Бөхөд хамаагүй өөрөө оролцоогүй л юм болшдээ түгжрэл утаагаа онигороо том болгоод хар
Тоо бодож чаддаг юм байхдаа
Новшоо дүүгийнхээ хашааг буулгаач авто тээврийн төвийн
Хэд байх нь энэ хүнд ямар хамаа бна шалгадаг журмаараа шалгагдаад хэн нь хулгайч вэ гэдэг нь эрт орой нотлогддог юм байгаа биз дээ юундаа сандраад байгаа юм хотын дарга ухаантай юм бол талбай дээр даарч байгаа иргэдийнхээ төлөө санаа зовооч чадахгүй бол чацга царайлаад байлгүй огцор ер нь чаддаг чаддаг юмаа л хийсэн дээр байх шүү
Үнэн бга бараг 40 с их бга 2011 оны үеэс хулгай хийсэн хулгайчид шдээ Гэхдээ энэ жагсаал ямар ч үр дүнд хүрэхгүй Хулгайч нар нь олдох ч үгүй МАН н хэдэн хүнээр ТУГ ТАХИНА торгосон болоод өнгөрнө Дараагийн сонгуулиар дахиал хулгайч , *** , архичид сонгогдоно Монгол улс удахгүй хэдхэн хүний улс болно доо
Энэ халтар дандаа орон гаран юм чалчина. 40 их наяд гэж яаж ч бодсон үнэн бодит биш
ene dutaj uruu ardtumen nii tatvar.g honson halzan huuhentei niilj ideed bga yum bich uu tusul hormoin dontoi avgaitai uls.n hurungungig hair nairgui urej bga yum bich sumyabazar uruu neg tugrug ideegui yum chig dongosj suusnaas uuriigu shalguulad ajil aa ugvul ardtumen bayrlahsan unchagch uriig chin uzen yadaj ajil laa ug shaardaad bga yum bich uu