УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан хэвлэлийн хурал хийхдээ Ардчилсан нам удахгүй тамгатай болно гэж мэдэгдсэн. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 24-нд нүүрсчид өөрийн гэсэн намтай, тамгатай болно. Ардчилалд хайртай хүмүүс намын дарга, тамганы асуудлыг шийдэхээ больсон. Нүүрсчид шүүгч нартай авлигадаж авдаг болсон" гэж байв.
Тэгвэл Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон байна. Хуралдаанаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга гэх Т.Мөнхбаяраас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” өргөдөл, үүнтэй холбогдуулан ирүүлсэн Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нарын гаргасан хүсэлт, тайлбаруудыг хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Эрдэнэ гэх, Баттулга гэх, Бат-Үүл гэх, Элбэгдорж гэх, ... гэх гэх хулгайчуудад л төрийн хууль цааз үйлчилдэг болгомоор байна.
jenko hulgaich chi dandaa uimuulj yabah umaa?! Turuus hiisen hulgai chin ilereh geed bj yadaj bnu?!!!
zailtsgaa umxii xulgaichuud ex ornyg muny uum bolgoson Ezed ta nar