Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар Тавантолгой ХК-ийн нөхцөл байдалтай танилцлаа.
П.Сайнзоригийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой" ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон тул Шадар сайд С.Амарсайхан түүнд үүрэг даалгавар өглөө.
С.Амарсайхан хэлэхдээ "Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, албан тушаалтныг өөрчлөх асуудал бий. Хамгийн гол нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал чухал. Нүүрсний борлуулалтын талаар ил тод мэдээллийг хангаж ажиллаарай. Ямар нэгэн яриа хэлэлцээрт орохгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Дотоод, гадаад хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарах ёстой. Мэргэжлийн байгууллага бол санхүүгийн шалгалт хийнэ. Нүүрс ачихдаа доголдол гарч байгаа эсэх, бусад асуудлыг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Болж өгвөл энэ нөхрийг л Монголын төрөөс хол байлгамаар байгаа юм даа. Энэ хүний хийсэн бүтээсэн ажил гэж та нар сонсож байсан уу? Эсрэгээрээ самарч, сүйтгэсэн нь л харин тх байх даа.
батэрдэнийн хувьцааг яаж цулуулсаныг шалгаж өгөөч. мөн өөдөсийн мөнхтайван гэгч ТТТранс ХХК-ний ня-бо шалга
ene uxnii ard gait Elbegdorj Battulga l bii