Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд 12 дугаар сарын 09-ний өдөр "Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилж, “Тавантолгой” ХК-д ажилуулж байгаа юм.
Өмнөговьд томилогдон ажиллаж буй тэрбээр "Иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим зүйлийг талаар нэмэлт мэдээллийг өгье" гээд дараах мэдээллийг өглөө.
1. Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит энэхүү компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй.
2. Бусад хувьцаа эзэмшигчийн ХУУЛЬ ЁСНЫ эрх ашгийг хөндөхгүй.
3. Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно оо. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна аа гэж үзэж байна.
4. Бүртгэлгүй нүүрсний асуудал, ЭТТ-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 3 )
Тэгээд алдсан нүүрсээ яаж төлүүлэх гээд байнаа, Чиний мэдэх юм байхгүй л дээ, Чамд ямар ч буруу байхгүй. Хувь хүний хувьд хэн гэдгээ зоригтой харуулсан болохоор нь сайн байдаг. хамгийн гол нь нүүрсээ төлүүлмээр байна
Яахаараа дан ганц Өмнөговьчуудын мэдэлд байна гэж юү гэсэн үг юм, 3 сая хүн, бүх уул уурхайн баялгаас тэгш хүртэх ёстой шүү.
авсан ч болно.шамбарам амт ганцаараа идэж байхаар төрд авсан нь дээр. үгүй бол хошного амтын бүх хөрөнгийг хурааж ард иргэдэд хувааж өг