Шадар сайд Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

2022 оны 12 сарын 11

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч баасан гарагт /2022.12.09/ Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тоот тушаалаар 3 дугаар зэрэглэлийн гал түймэр унтраах, аврах анги нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оноос Онцгой байдлын хэлтэс болон өргөжиж байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр ажиллаж байна.

​​Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсов.  Уулзалтын төгсгөлд Шадар сайд Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, тус  хэлтсийн шинэ барилгын төсвийг шийдвэрлэх талаар аймгийн Засаг дарга Р.Сэддоржид үүрэг чиглэл өгсөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top