2022 оны арванхоёрдугаар сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв
/Ихэнх хугацаанд салхи шуургатай, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна./
Хур тунадас: 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13, 14-нд нутгийн өмнөд хэсгээр, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларна.
Сэтгэгдэл ( 0 )