О.Цогтгэрэл: Сү.Батболдын үед оффтейк гэрээ хийгдэж эхэлсэн байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.12.12/ хуралдлаа. Өнөөдрийн бүлгийн хуралд 11-ээс 10 гишүүний ирцтэй оролцсон байна.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудлаар зургаан жилийн турш нам гүм байснаа өнөөдөр бусдаас буруу хайж, өөрсдөө цэвэр үлдэх гэсэн төрийн төлөөллийн тайлбар нь иргэдэд таалагдахгүй байна. Ард иргэд тэр хариултад итгэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” өөрөө жилд 1 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Ирэх дөрвөн жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Үүний цаана дахиад нууц гэрээ гарч ирвэл магадгүй ирэх 10 жил зарах нүүрсний орлогоо урьдчилж аваад, хуваагаад идчихсэн нөхцөл байдал байгаа тул ард иргэд төрд итгэхгүй байна. Ер нь оффтейк гэрээ хэзээнээс эхэлсэн бэ?

Магадгүй, 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайдын үед анхны оффтейк гэрээ хийгдэж эхэлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”-г ашиглан "Чалко"-гоос 1 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байсан түүхтэй. Саяхан гарч ирж байгаа гэрээнүүд 2022 онд зурсан байна. Ийм байхад яагаад ард иргэдийн тархийг угаагаад байгаа юм бэ. Төрөлжсөн хулгайг гудамжинд явж байгаа хүн хийхгүй. Бизнес эрхлэгч хийхгүй. Төрөлжсөн хулгайг эрх мэдэлтэй хүн хийдэг. 2022 оны гэрээг нууцын зэрэглэлд хамруулсан байтал хэнээс юу хайгаад байгаа юм бэ.

Соёлын төв өргөөг жагсагчдад нээлттэй болгож өгөх хэрэгтэй байна. Сүхбаатарын талбайд сүлжээ унагаж байна.

“Эрдэнэт” үйлдвэр болон бусад төрийн өмчит аж ахуй нэгжтэй холбоотой оффтэйк гэрээ байгуулсан эсэх асуудал урган гарч байна. Үүнийг ил болгохыг шаардаж ажиллах болно.

Харин УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА "Сүүлийн зургаан жил МАН 62-65 суудалтай засаглаж байна. Эрх баригчид тогтолцооны өөрчлөлтөөр халхавчилж магадгүй юм. Бүх эрх мэдэл МАН-д байхад нүүрсний хулгайг ийм хэмжээнд хүртэл нь явууллаа. Хувийн хэвшил бол аль болох ашигтай гэрээ хэлэлцээрийн төлөө явна. Тиймээс авлига авсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох ёстой. СТӨ-ний ариун цэврийн өрөө, доод давхарыг иргэдэд нээлттэй болгох ёстой" гэсэн байр суурь илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 13

СҮ.БАТБОЛД БАЙГАА ЦАГД МОНГОЛ УЛСАД ТОМ ХУЛГАЙ ЛУЙВАР ХЭЗЭЭ Ч ТАСРАХГҮЙ

1  |  0
Алуурчин элбэгдорж А(31.164.60.105) 2022 оны 12 сарын 12

Бух гэрээний ард Алуурчин элбэгдорж, Су данжаад, дээрх 2 толгой Алуурчин луйварчдийн боолын боол бадамжунай, оджаргал , баясгалан, дох баяр, яравгвр пяздаа багабанди, баярцогт луухаан, цагаан луухаан, долингор хулгайч дорлигжав, Алуурчин элбэгдоржийн суртал ухуулагч Гиббелс - баабар, хурэлсуг, занданшатар, хурэлбаатар гэсэн Алуурчид хулгайчид луйварчид, эдгээр Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн доор дахиад 100 гаруй МАНАН мафийн жижиг голгууд бий

3  |  0
Иргэн(202.9.47.59) 2022 оны 12 сарын 12

Цогт гэрэл жонхууд тал засаад хэн бэ ? Гэдэгээ л сайхан таниулж байна . Бөгс долоож ханахгүй байна уу . Долоосоор мансуурлаар цаг үеийн мэдрэмж гишүүдээс шал өөр чухамдаа ёс зүй шударга байдлыг л шаардаж байхад .. дон королиног долоосоор ....кккк морожин цогтгэрэл баяртай цааш нь долоо долоо ..... жэнко гэдэг хөлдүү морожиноо

3  |  3
Иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 12

Бүх том хулгай луйварын ард Сү. Батболд байдаг гэдэг нь үнэн байх шүү

3  |  0
ард(103.26.193.220) 2022 оны 12 сарын 12

ТӨРД 2011 ОНООС ЭХЭЛСЭН ЛУЙВАР ҮҮРЛЭЭД БҮГШААД МОНГОЛ УЛС ДАМПУУРЛЫН СҮЙРЭЛД ИРЧИХЭЭД БАЙХАД АРД ТҮМНИЙ ЭСЭРГҮҮЦЛИЙГ БООГДОН ДАРЖ БАЙГАА НЬ ДАРАНГУЙЛЛАЛЫН ТОГТОЛЦОО АЛЬ ХЭДИЙН БОЛЧИХСОНЫ ШИНЖ. ОДОО ТЭР СОЁЛЫН ӨРГӨӨГӨӨ ЖАГСААГЧДЫН МЭДЭЛД ӨГ. ЭРЭГ НЬ УСАА ХАШИЖ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭХ ЦАГ ИРСЭН. ХОГИЙН ЛУЙВАРЧДЫГ БҮГДИЙГ НЬ АРД ТҮМНИЙ ШҮҮХЭЭР ОРУУЛ

0  |  0
зочин(66.181.182.184) 2022 оны 12 сарын 13

за та нар бас юу вэ дотроо учраа олохгүй хэвтэж бас чоно борооноор гэх болж дээ

3  |  0
Top