Хөгжлийн банктай холбоотой зарим хэрэг хуулийн байгууллагад очоод замхарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хөгжлийн банканд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.12.12/ хуралдаж байна.
 


Энэ үеэр хуралдааны даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хяналт шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна. Танхим дүүрэхээр цаасан материал цугласан байна. Жагсаал, цуглаанаас болж хугацаа алдаж байгаа тохиолдол бий. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж, нягтална. Хүн хүч үнэхээр хүрэлцэхгүй байна. Тиймээс асуудлаа бүлэглэе. Эхний сонсголоор Хөгжлийн банкнаас шууд зээл авсан асуудлыг ярина. Хоёрт, хөрөнгө оруулалт болон аудитаар өгсөн зөвлөмж, хууль хяналтын байгууллага дээр очоод нэлээд нь замхарсан тохиолдол бий. Энэ бүхнийг нөхөж ярих хэрэгтэй. Дамжуулан зээлдүүлэхээр авсан 2000 гаруй зээлдэгч байна. Үүнийг нэгбүрчлэн шалгаж үзэх нь зүйтэй" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин-0(192.82.88.148) 2022 оны 12 сарын 12

Хуулийнхны авилгыг илчлэх хэрэгтэй. Төрийн ажлыг гацаадаг хуульчдаас салах цаг болсон. Өндөр цалинх тогтоогоод ч нэмэр алга. ЁМэдлэг боловсолтой, ёс зүйтэй хүмүүсээ сонгон шалгаруулж ажиллуулмаар бна. Ажил гацаадаг нөхдүүд бол авилга горьдсон юмнууд байгаа биз. Төрийн ажлыг шуурхай болгоход олон түмний хяналт чухал шүү.

0  |  0
Top