ЦАГ АГААР: Улаанбаатарт -19 хэм хүйтэн байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

 

2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

 

2022 оны арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

14-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар  секундэд 14-16 метр, 16, 17-нд говь, тал хээрийн нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top