Д.Амарбаясгалан: Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй, түүнийг огт танихгүй

2022 оны 12 сарын 13

Иргэн Г.Ган-Очирын мэдээлэлтэй холбогдуулан ЗГЭХГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.12.13/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өглөө.


Тэрээр "Иргэн Г. Ган-Очирын ор үндэслэлгүй мэдээлэлд тайлбар өгөх нь:

2022.12.12-ны өдөр жүжигчин Цогтбаяр,  иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк live дээр надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна.

1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.

2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй.

Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.

3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй. Монгол Улсын Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н  талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн.

Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, ЗГ-ын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.19) 2022 оны 12 сарын 15

Gan ochir gedeg hun gadaadaas ene buhniig dotoodiin heden huntei zohion baiguilj baiga ni unen shder

0  |  0
ТАНИЛ ДҮР БАЙНА(139.5.217.136) 2022 оны 12 сарын 13

ЧИ БИТГИЙ ХУДЛАА ХУЦААД БАЙ. МАН-Д ЭНЭ ГАН-ОЧИР АЖИЛЛАЖ ЧИНИЙ ДЭРГЭД ЗӨВЛӨХ ХИЙГЭЭД СУУЖ Л БАЙСАН ШҮҮДЭЭ. ЧАМД ҮНЭН ЮМ БАЙНА УУ

0  |  0
zochin(129.227.151.109) 2022 оны 12 сарын 13

Hoorhii doo, MAH odoo zail aa. Ard tumnii amidraliig ulniih bolgoloo. Yamar munhag humuus tor udirdaj baigaag harla, Mongol ulsiig olon ulsad shivshig bolgoloo。Oor yamar barimt heregtei gej

0  |  0
Зочин(66.181.161.29) 2022 оны 12 сарын 15

Энэ иргэн ганочир гэдэг нөхрийг сонгуульд оролцдог менежерүүд бараг бүгд мэднэ дээ.сонгууль болгонд оролцож би ай ти инженер надад мөнгө өгвөл хакердаж өгнө гд явж байдаг улстөрөөр ашиг хонжоо хайсан нөхөр бсан.сонгуулийн дараа ялагдсан намд очоод би хакердаж ялуулсан намайг авраарай гд гүйнэ.сүүлдээ хүн тоохоо бгаад элдэв худлаа мэдээ тарааж цагдаа шүүхээр шалгагдсан.ёстой урт хэл хүзүү орооно гэдэг шиг ярьсан хэлсэндээ ороогдоод баларсан.хаа очиж ёстой сийхгүй бүлт авдаг гар шүү.алга болчихсон бсан гадаадад гарчихсан бж дээ.

1  |  0
.(192.82.90.148) 2022 оны 12 сарын 13

Улс эх орны хөгжилд нам ер ямар хамаа байнаа

1  |  0
Zochin(45.57.200.218) 2022 оны 12 сарын 13

Man-d ajilladag bsn hunii huwid helehed 12 ond Gan-Ochir gj hun bdaggui bsn bga shuu

0  |  0
Lol(192.241.91.173) 2022 оны 12 сарын 13

Заа болиоо нэг муу шалдан баньд хэдэн их наядаар нь авлаа жигшиг. Хаан банкных нь алдаа биз

0  |  0
зочин(45.72.90.165) 2022 оны 12 сарын 13

9 Их наяд ₮ бол Хаанбанкны нийт активын 85% юм шдээ хүмүүс бас учиртай бурах хэрэгтэй шүү

3  |  0
Zochin(192.241.91.173) 2022 оны 12 сарын 13

yaj ch bodson ulsiin tusuwuus ch ih mungu neg hunii dansaar orood garna gedeg bol hudlaa asuudal shdee. Ediin zasgiin medlegtei bj ene metiin hudal yumand awtaihgui bh heregtei

0  |  0
Hi(144.168.159.22) 2022 оны 12 сарын 13

Минийхээр бол Ган-Очир хүний итгэл дааж чаддаггүй, урваж шарвасан хогийн гаруудын нэг байна. Явах болгондоо бичлэг хийдэг, хүний бөгс ухсан, хэрүүлч, заргач... За тэгээд хэлэх муу үг олдохгүй нь... Чин үнэнийг хэлэхэд олон улын шүүх дээр амжилт олохгүй байхаа... хахаха

0  |  0
Мол(104.227.93.36) 2022 оны 12 сарын 13

Ene Ganochir gj nuhur uuruu l bugs uhaj ywdag hudlaa yridag gar yum bishudee yaj ch bodson tiim zuil boloh undesgui sanagdah yum

0  |  0
Top