Одоогоос яг жилийн өмнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг авлига авсан, мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байв.
Д.Хаянхярваа 1,1 тэрбум төгрөгийн авлига авсан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, авлигад авсан 1,1 тэрбум төгрөгийг улсын орлого болгож, 40 сая төгрөгөөр торгуулж, зургаан сарын турш цахим гав зүүх шийтгэлтэй үлдсэн. Мөн улс төрийн болон төрийн албанд ажиллах эрхээ найман жилээр хасуулсан байдаг.
Тухайн үед Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан Д.Хаянхярваагийн гэр, хувийн оффист нь нэгжлэг хийсэн даруйдаа гүйцэтгэх ажиллагааны зургийг олон нийтийн сүлжээнд цацаж, шүүх алх цохихоос өмнө олон нийтээр яллуулж байлаа. Хуулиараа нэгжлэг, үзлэгийг нээлттэй хийж болох ч гүйцэтгэх ажиллагааны хэрэг нь хаалттай, нууц байх ёстой. Гэвч АТГ-аас ажиллагааны явцын мэдээллээ олон нийтэд ил цацаж, түгээсэн нь улс төрийн зорилготой байсан гэх хардлага төрүүлж байв.
Төрийн өндөр албан тушаалд намын дэмжлэгээр томилогдож, зөөлөн сэнтийд тухлан суугаад мөнгө хүүдийлдэг дарга нарын бодит жишээ Д.Хаянхярваагаар илэрсэн. Гэвч түүнд өгөөш тавьж, “цовдолсон” жинхэнэ эзэн нь МАН дотор байсан гэх.
Д.Хаянхярвааг авлига авсан гэх олон нийтийн шүүмжлэл, доромжлолын ард нуугдаж хоцорсон хүн нь МАН-ын томчууд дунд бий. Тэр хүн оффшор компаниасаа гаргасан 300 гаруй мянган ам.долларыг 300 МВт цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх зардал болгон Д.Хаянхярваад өгч, дараа нь АТГ-т авлига өгсөн гэж мэдэгдээд, нэр нүүрийг нь шавартай хутгахаар гэрэл зураг цацсан уу гэх хардлага байдаг.
УИХ дахь МАН-ын бүлэг 32, 33-аараа хуваагдаж байхад хамгийн зоригтой дуугарч чадаж байсан гишүүдийн нэг өнөөдөр нам ч үгүй, намтар ч үгүй болжээ.
Одоо бол даргынхаа үгийг давтан хэлдэг 60 гаруй МАН-ын “тоть” УИХ-д бий гэхэд хилсдэхгүй болов уу. Одоо түүнд алдах юм үгүй. Өнгөрсөн 35 жилийн хөдөлмөрийг нь нэг л өдөр үнс болгон үлээсэн хүн хэн байсныг илчлэх цаг нь болжээ, Д.Хаянхярваа!
Сэтгэгдэл ( 28 )
ШУДАРГЫН ДҮРД ТОГОЛДОГ АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХАТААХЫНСАН
Хаяннааг ҮНЭНЭЭ хэлвэл Ялын хөнгөлөнө эс бөгөөс урьдах хэргийн ЗАДЛАХ нь зүйтэй. Санал нэгдэе
Авлига өгсөн хүнээ илчлээгүй этгээдийг хэргээ хүлээсэнгэж хялбаршуулсан журмаар шийдүүлсэн прокурор өөрөө авлига авсан уу? Шүүх хялбаршуулсан журмаар шийдэхгүй крдийн журмаар шийднэ гэж буцаах байсан. Шүүгч нь авлигад өртсөн үү? Ингэж прозурор шүүх ажиллах пм бол авлига тасрахгүй.
ЦАЙРСАН ХҮН ШҮҮ!!!
Хуцдаг авах болхоороо мөлхөж авч баригдхараа гэдийж ийм л хулгайч нар биднийг ядууралд хүрэгсэн
Яаж хэлэх вэ дээ, өөр олон төрөл хулгаыд оролцсон хүн. Дархан уул аймгийн Хонгорын хорт бодис тархаасан нь эхлээд, цусан ба, хар зам татуулсан хүн түүнд авахюм юу ч байхгүй. Бүх муу муухайд оролцсон байх магадлалтай.
Хүрэлсүх та 2 тэвэрдээд нээх үнэсэлдээ \n биздээ!!!!!!Тэр өдөр үү !!!!!!!????? тэгээд чөтгөр ажилаа хийсэн байна !!!!!!! одоо сэрээч
Энэ Хаянхяраваа гэдэг этгээд угаасаа төрөлхийн ядуу, юм үзээгүй гөлөг шүүдээ, насаараа өлөн зөлмөн явсан бөгөөд мөнгө хараад нүд нь сохорч ухаан нь балартаад уухайн тас авсан нь хоол болохгүй хүзүүг нь ороосон. тэр хахууль өгөөд илчилсэн хүнд буруу байхгүйээ. энэ нус хүний хагас амьтан тэр хүнээ илчлэх зориг зүрх ч байхгй тэгээд нэг мөр үхдэл болоод дуусна. бас тэгээд ичихгй сайтаар жиргэхчээн болно. ичмээр дамшиг.
Хаянхярваа өөрөө бичсэн үү
Маш магадлалтай асуудлыг хөндсөн байна?! Ер МАН-д хамгийн хогийн хүнлэг бус аршачлалаар гарч ирсэн, ба эвгүй харагдагсалыгаа хайр найргүй аж амьдрал, алдар хүндээр нь тоглодог хэсэг бүлэг хүмүүс байх шиг байдаг юмаа?! Энэ жагсаал ч тэдний гар хөл оролцоотой эхэлсэн бөгөөд ард түмэн их өөр хандлагатай байснаараа хяналтаас гарах шахсандаа?! Гэхдээ тэд нэг цагт унах нь тодорхой бөгөөд унах шиг шиг болох нь дамжиггүйдэээ!!
Хаян гуай одоо бүх бузраа дэлгэх хэрэгтэй!!! Улс төрийн үхдэл болчоод юугийн нууж айгаад байнаа?? Хамт бүгдийн авч явах ёстой шүү дээ!!!\n
Энэ Зиндаагийнхан эзэн нь нүүрсний хэрэгт холбогдоод ирсэн чинь шууд Хаянхярваа ахаа боцон гүйж байна уу даа.
shaaadag tembuutei ezentei zindaa ch gej shig umhii tochig nar min bitiiii shaaaaaaaa ta nariig ezentei chin pzdaaa bolgonooo tu udahgui teriig l hurdan oilgo
ЭНЭ ХУЛГАЙЧЫН ХЭРГИЙГ ЦУЦЛААД ДАХИН МӨРДӨЖ ТААРСАН ЯЛЫГ НЬ ӨГӨӨРӨӨ
Одоо хаянд боломж шүү. Үхдэл болгосон хүнтэй үз.
Түүнд тийм эх оронч зүрх сэтгэл бий гэж үү? Үхэж байсан ч МАН даа хайртай... навс буудуулсан хар хэрээ
tiimee zugeer l uguush bsn !!! odoo hergee zadlaad hulgaich nariig il bolgoh heregtei!!! odoo ljinhene tsag ni shuuuuu. hen bsn hen gdgee haruulah tsag
Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т. Батмөнхийн Лексус-570 автомашиныг зарлаж, 16 саяар авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
МАНАН мафи үнэхээр тасарчээ Авилгаыг зуун саяар биш тэрбумаар л өгч авдаг болжээ Италын мафи МАНАН гийн хажууд жижигдэж байна
Хаянхирваагийн хэрэг шиг хөнгөвчилсөн журмаар шийдсэн хэргүүдийг дахин мөрдөн байцаалтад буцааж, шинэ хуулийн дагуу шийдэх хэрэгтэй, шинэ нь харин яаралтай гаргах
Manan bulegleliin gol tuluulugch l bsan.Uulaasaa shudarga hun bish.Ter baitugai ih hurungu hulgailsan biz.
Лалар банди өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм ла
yu biched bgaa zindaa n ats vee chi!! naad Khayanhirvaa chin nuursnees ch hulgai hiisen bh shuu!! sergeej shalgah heregtei
Харин Хүрэлсүх мундаг том албан ажил өгсөн шдээ, өөрөөсөө л…..
Тэр хүний өгснийг авсан нь л өөрийнх нь буруу шүү дээ, \nАвилга авдаггүй шударга хүнд бол хүн өгч чадахгүй шдээ,\nОдоо тэгээд энэ хүн буруугүй, өгсөн хүн л буруутай болж байна уу
Бүгдий нь ил гаргачих аа нэр бүтэн.мөр цагаан явах шиг сайхан юм үгүй шүү дээ
Эртхэн учраа олохгүй бол өмнөх хуулиар ял завшсан хүмүүсийн хэргийг сэргээж шалгах тухай шаардлага явагдах байх шүү.
за Хаянхярваа бараг л манай төсөвөөс илүү баян байх шүү, яау ийм их хөрөнгө, үл хөдлөхтэй болсоноо тайлагнаж хариуцлага хүлээх хүншүү