Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгресст үг хэлснийхээ дараа Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосид Украины төрийн далбааг өгчээ.
Уг далбаа нь Бахмутаас ирсэн талаар Владимир Зеленский ярьсан байна. Артёмовскийн цэргүүдийн түүнд өгсөн далбааны талаар Зеленский “Би өчигдөр Бахмутад очсон. Манай баатрууд надад энэ далбааг өгсөн юм. Украиныг хамгаалж байгаа тулааны туг. Цэргүүд маань та бүхэнд энэ далбааг өгөөрэй гэсэн юм... Энэ туг бидний ялалтын бэлгэ тэмдэг. Яагаад гэхээр бид энэ дайнд оролцож байна, бид ялна. Яагаад гэвэл бид нэгдмэл. Украин, Америк, бүх эрх чөлөөт ертөнц” гэжээ.
Бахмутын төлөөх тулаан нь Украин дахь дайн цааш хэрхэн тархаж байгааг тодорхойлж байна гэж Владимир Зеленский хэлсэн байна. Иймээс Украин улсад АНУ-ын цэргийн тусламж шаардлагатай байгаа аж. Тэр дундаа Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем хэрэгтэй байгаа гэнэ.
Тэгвэл АНУ-ын Конгрессын зүгээс Украины Ерөнхийлөгчид АНУ-д айлчилсны бэлгэдэл болгон АНУ-ын төрийн далбааг бэлэглэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Зеленский “шударга ертөнцийн тухай” яриа хэлэлцээнд нээлттэй гэдгээ зарласан гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ukrain Amerik ornuud niileed baaxan jujig toglood baina daa tsaashdaa yu boloxiig ni xarax uldej dee
далбаа өгч яанаа дууслаа гэж байгаа юм уу тэнэг новш
Stupid neofashist get hanged soon