ЦАГ АГААР: Их хэмжээний цас үргэлжлэн орохыг АНХААРУУЛЖ байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, маргааш өдөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орохыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -8...-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

 

2022 оны арванхоёрдугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан цас, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 26-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө -29...-34 градус,  өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top