2022 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2023 оны нэгдүгээр сарын 02-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Оны сүүлчээр нутгийн зарим газраар цас орж, бага зэрэг хүйтэрнэ./
Хур тунадас: 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 28-нд говийн бүс нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд зарим газраар, 1 дүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд зарим газраар, 1 дүгээр сарын 1-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна
Сэтгэгдэл ( 1 )
УБ хотоо тусад нь мэдээлж бгаачээ