Шведийн нийслэл Стокхолм хотын өмнөд хэсэгт өнөөдөр /2022.12.28/ дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлтийн үеэр хүн гэмтэж бэртээгүй талаар Aftonbladet сонин мэдээлсэн байна. Дэлбэрэлт Энскедален дүүргийн орон сууцны барилгын хаалган дээр болжээ.
Дэлбэрэлт болсон газраас гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн хэсгүүд олдсон байна. Мөн хар хувцастай хүмүүс машинд суугаад зугтжээ.
Хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )