[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Баярын дараа ходоодыг сэргээх ДОЛООН СМҮҮТИ

2023 оны 01 сарын 01

Баярын өдрүүдэд бид төрөл бүрийн хоол, салат, жимс зэргийг зэрэг хэрэглэж, ходоодонд ачаалал ирдэг. Хэтрүүлж идэх болон зарим бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсанаас болж гэдэс ходоод хямрах нь ч бий. Ийм үед хоолыг хурдан шингээж, хордлого тайлан, ходоодыг сэргээх смүүти хэрэг болно. Эдгээрийг хийхэд хялбар бөгөөд таны дархлааг сэргээж, эрч хүчээр дүүрэн байлгана.


Гадил, алим, нимбэг, бууцайн холимог

С витаминаар баялаг алим, гадил, нимбэг нь хоолны шингэцийг сайжруулж, биеийн дархлааг дэмждэг. Аяга бууцайн навч, хоёр гадил, нэг алим, 350 мг ус, нимбэгний шүүсийг холино.

Алимтай смүүти

Алим нь антиоксидантаар маш баялаг. Алим, лууван, хүрэн манжин, цоохор майлз, өргөст хэмх, цагаан гаа, яншуйг хольж смүүтигээ бэлтгэнэ. 1 ширхэг лууван, 1 ширхэг хүрэн манжин, 1 ширхэг цоохор майлз, 1 ширхэг өргөст хэмх, 2 ширхэг алим, нэг боодол яншуй. Бага хэмжээний цагаан гаа зэргийг хольж миксердэнэ.

Луувантай смүүти

Хүнд хоол идэх үедээ нийслэл салат бус луувангийн салатыг сонго. Антиоксидант ихтэй лууванд бүхий л витамин агуулагддаг. Луувантай смүүти бэлтгэж уусан ч болно. Улаан лооль, цоохор майлз, лууван, оливын тос, давс, перец хэрэгтэй. Хоёр ширхэг улаан лооль, нэг ширхэг цоохор майлз, 1 халбага оливын тос, хоёр ширхэг лууванг холино. Давс, перецээ хүссэн хэмжээгээрээ нэмээд л болоо.

Овъёос, жимстэй смүүти

1/4 аяга овъёос, 1/2 аяга хөлдөөсөн нэрс, 1/2 аяга тараг, 1/2 аяга мөс, 2 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны халбага цагаан гаа хэрэгтэй. Овъёосоо блендерт хийгээд 1/2 аяга ус нэм. Бэлэн болсон холимгоо 15 минут амрааж зөөлрүүлээд нэрс, тараг, мөс, элсэн чихэр, цагаан гаагаа нэмж сайтар холино.

Хасарвааньтай смүүти

3/4 аяга сүү 1/3 аяга хасарваань, тал аяга мөс хэрэгтэй. Хасарваань болон сүүгээ холиод 15 минут хөргөгчинд байлгана. Дараа нь мөс нэмээд смүүтигээ хөөсөртөл нь холиод бэлэн боллоо.

Манготой смүүти

Энэ жимсний сайхан амт нь танд эрч хүч өгнө. Хүнд хоолыг хялбархан шингээх энэхүү холимогийг бэлтгэхэд 250 гр ханборгоцойн шүүс, нэг аяга хөлдүү тараг, арилгаж хэрчсэн нэг ширхэг манго, нэг гадил болон мөс хэрэгтэй. Эдгээрийг хольж миксердээд л болно.

Гадил, жүрж, ногоон цайтай смүүти 

Ногоон цай нь хоол шингээж, хордлого байвал гадагшлуулж, бие махбодыг цэвэрлэх үйлчилгээтэй. Нэг ширхэг жүрж, тал нимбэгийг хальслаад аяга ногоон цай, нэг ширхэг гадил, халбага зөгийн бал нэмж миксердэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярлагч(66.181.180.169) 2023 оны 01 сарын 02

Улам дордуулах долоон хор байна

1  |  1
Top