
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүлжээ.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутагт наймдугаар сарын 31-нд зохион байгуулжээ.
Хяналт шалгалтаар тус аймгийн “Хавчиргана” гэх газарт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байгаа компани нь тухайн газар талбайд үүссэн нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутган голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон, холбогдох арга хэмжээг авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )