АНУ-ын БХЯ цэргийн алба хаагчдын тестостероны түвшнийг шинжлэх удирдамж гаргалаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 03

АНУ-ын Батлан хамгаалах яам 30 ба түүнээс дээш насны цэргийн алба хаагч, нөөцийн алба хаагчдад тестостероны түвшинг шинжлэх эмнэлзүйн шинэ удирдамж баталжээ. Тус яамны мэдээлж байгаачлан эрэгтэй, эмэгтэй алба хаагчдын биеийн ерөнхий шинж байдал, эрүүл мэндийн шинжилгээг илүү оновчтой болгох, дааврын болон биеийн тамирын нөхцлийг тодорхойлох замаар цэргийн алба хаагчийн бэлэн байдлыг сайржуулах зорилготой гэжээ.

Удирдамжийн дагуу 30 ба түүнээс дээш насны эрчүүдэд тестостероны цусны шинжилгээ заавал өгөх бол түүнээс залуу алба хаагчдыг зөвхөн өөрийнх нь хүсэлтээр, цэргийн эмч нарын тодорхойлолтооор шинжлэх аж. Харин эмэгтэйчүүдийн тухайд заавал хийхгүй боловч дааврын зохицуулалт, тамирын дутагдал, ядаргаа, сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалсан өвчлөл зэрэг нь эрс нөлөөлж байвал эмчийн зөвшөөрлөөр хамрагдах юм байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет хоёр сарын өмнө энэ асуудлыг анх удаа сөхөхөд шинжлэх ухааны үндэслэл дутуу гэж мэргэжилтнүүд шүүмжижлд байсан юм. Энэхүү удирдамжтай холбоотойгоор АНУ-ын Хүнс, эмийн захиргаа энэ сарын дундууд тестостероны шинжилгээ, эмнэл зүйн шинж байдлын талаар хэлэлцэх мэргэжилтнүүдийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top