МАН: Авлига, хүнд суртлыг зогсоох арга хэмжээ хэрэгжүүлэх нь чухал

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.02/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ

Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг бүлгийн гишүүд дэмжиж, ажлын хэсэг гаргаж, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн үед иргэдээс төрд шударга ёс тогтоож, тэгш боломж олгох тухай шаардлагуудыг удаа дараа тавьж, зарим тохиолдолд жагсаал цуглаан хийж байгаа. Иймээс Засгийн газар болон эрх барьж байгаа намын зүгээс үүсээд байгаа асуудлыг УИХ-тай хамтран иргэдтэйгээ хэлэлцэж, гарц шийдлийг олж, оношийг зөв тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн ард иргэдийг бухимдуулж байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал гэж тодорхойллоо.

Иймд УИХ, Засгийн газраас хамтарсан баг гаргаж, иж бүрэн судалгаа хийсний үндсэн дээр багц арга хэмжээ авахад зорьж ажиллах хэрэгтэй'' гэв.
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 04

Amjilt!

0  |  0
22000(66.181.160.59) 2023 оны 01 сарын 03

худлаа ярихаас цаашгүй биздээ новшнууд аа авилгачин хулгайч гээд нөхдүүд чинь сууж л байгаа ш дээ тэр хүмүүсээ зайлуулаач хулгайлсан хөрөнгө мөнгийг нь бүгдийн хураа

0  |  0
зочин-0(64.119.25.187) 2023 оны 01 сарын 03

Мөн ч их ярьсан даа.Шийвэрүүд ар араасаа гараад л байх юм. Түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байгаа үр дүнг танилцуулах талаар учир дутагдалтай. Нарийн яривал авилга хахууль бол УИХ-ын гишүүд дээр яригддаг болохоос жирийн иргэдэд юуных нь авилга байх билээ. Авилга бол эрх мэдэлтэй хүний л хийдэг гол ажил гэдэг шүү дээ.

0  |  0
ард(192.82.69.244) 2023 оны 01 сарын 03

Албаар ингэж оройтуулж авилга хээл хахуулд төрөө живүүлж одоо худалаа үнэн тэмцсэн дүр эсгэж байгааг чинь ард түмэн чинь нүдээрээ харж байна. Хэзээ үнэнч шудрага төрийн тогтолцоог МАН бий болгох юм бэ та нар ядаж сонгуулиар амласан амлалтаа сана жил бүр инфляцын өсөлтийг дүгнэж тэтгэвэр тэтгэмж цалин хөлсийг нэмнэ гэж амлалт өгч сонгуулиар гарч ирсэнээ одоо яг амлалтынхаа дагуу хийгээд харуулчих тэгж чадахгүй бол та нарын наад яриад байгаа юмнууд чинь бүгд худлаа хий хоосон ярианаас цааш гарахгүйээ...

0  |  0
.(192.82.73.220) 2023 оны 01 сарын 02

Яриад л яриад л, маргааш яриад л яриад л байж дээ

1  |  0
Top