Донецк мужийн Макеевкад энэ сарын 1-нд Украины талаас HIMARS системээр цохилт өгсний улмаас амиа алдсан орос цэргүүдийн тоо 89 болжээ.
Албан бус мэдээллээр Маккеевка дахь түр байршлын цэг дээр дайчилгаагаар татагдаж ирсэн цэргүүд байрлаж байсан бөгөөд амиа алдсан цэргийн тоо 400-д хүрсэн гэсэн тоо ч байгаа юм.
300 орчим цэрэг шархадсан бөгөөд амиа алдсан, шархадсан цэргүүдийн ар гэрт шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа аж.
Оросын цэргийн албан хаагчид байрлаж байсан барилга руу өндөр хүчин чадалтай дөрвөн пуужин туссан байна. Амиа алдсан цэргийнхэн дотор цэргийн дарга, командлагч нар ч байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
орос цэргүүд гар утсаар ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаа үед нь байршил болон хүн хүчний нягтралыг украйны тагннуулууд олж мэдээд цохиолт өгсөн нь тийм үр дүнд хүрсэн гэсэн
Үйлийн үрээ эдлээд байж дээ,нүгэл нүдээрээ гэдэг чинь энэ дээ
нато орос хоёр байлдаж байгааг хэзээ ойлго хүмүүс вн
Байнга л оросуудад пуужиндуулаад бөмбөгдүүлээд байна гэж юу байхав ... Хариутай бол Бариутай гэж.. Одоо нэг иймэрхүү цохилт дор хаяж 10 -ыг хийчвэл аяндаа Оросын олон нийт нь дургүйцэн дотоодын үймээн самуун гарч ирнэ.. Тэгэхээр л Путлерчүүд дайнаа зогсоохоос аргагүй болно.