Бүрэн эрхэт төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд юу хийв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Засгийн газраас өнгөрсөн онд зарим төрийн өмчит байгууллагад Онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэгвэл эдгээр Бүрэн эрхт төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд юу хийв гэдгийг авч үзье.


 

Хоёр сард 500 сая ам.доллар

 

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан гэж мэдээлсэн. Тодруулбал, нүүрс ачилтын хэмжээ оны эхний 10 сарын дунджаар 600 мянга тонн байсан бол онцгой дэглэм тогтоосноос хойш дөрөв дахин нэмэгдэж сард 2.5 сая тонн нүүрс ачсан байна. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд 4.1 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонн нүүрс уурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонн нүүрс экспортолжээ. Борлуулалтын орлогыг 500 сая ам.доллароор нэмэгдүүлж, энэ оны нийт борлуулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК байгуулагдсанаас хойш хамгийн өндөр төвшинд буюу 1.1 тэрбум долларт хүргэсэн гэсэн албан мэдээлэл байна.

Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд дөрөвдүгээр улиралд Монголбанканд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байсан бол энэ үүргээ давуулан биелүүлж 588.8 сая ам долларын борлуулалт Монголбанканд 416.6 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Мөн онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, сахилга хариуцлага сайжруулах, чиг үүргийн давхардал арилгах ажлуудыг шат дараатай хийж эхэлжээ. Үүний дагуу нийт 14 алба, нэгжийг татан буулгаж, 52 хүнийг ажлаас чөлөөлсний 24 нь удирдах албан тушаалтан байжээ. Үүнээс сахилга хариуцлага алдсан 13 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бүтэц сайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг чөлөөлсөн байна. Ташрамд дурдахад, Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ зарласнаас хойш нүүрсний гэх хэрэгт хууль хяналтын байгууллага 56 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-д удирдах ажил хийж байсан есөн хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв

 

Нүүрсний хулгайтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсон. Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам, “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил зэрэг гэрээг төрийн нууцаас гаргахыг даалгасан. Энэ хүрээнд маш нууц, нууц зэрэглэлтэй 39 гэрээг ил болгож, www.ttz.mn сайтад байршуулжээ. Дээрх төслүүдийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөө, хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийх ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мөн валютын орлого, экспортын тээвэрлэлтийг нэмэх ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Мүгэн Логистик” ХХК болон “Жи Ар Капитал Логистик” ХХК-иудтай байгуулсан 100 хагас вагон түрээслэх гэрээг цуцалж, “Монголросцветмет” ТӨҮГ-т хүлээлгэн өгчээ. “Богдхан” төмөр зам төслийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг эцэслэн тохирох асуудлыг ОХУ-ын талтай ярилцах үүргийг Засгийн газраас мөн өгсөн. Үүний дагуу Богдхан төмөр зам төслийн барилгын ажлыг түр зогсоожээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцэд хэсэгчилсэн байдлаар техникийн комисс бүрэн ажиллаж дууслаа. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангагдаад байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад мөн санал хүргүүлсэн байна.

 

“Жижиг Тавантолгой”-н БЭТ

 

Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Засгийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоргийг томилсон.

Энэ хугацаандаа 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон буюу Таван толгой ХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн, /үүнээс 126,522.85 тонн нь коксжих, 201,795.68 тонн эрчим хүчний, 11,744.45 тонн нүүс нь сааж нүүрс/ нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг.

Харин оны өмнө буцаан өгөх үлдэгдэл бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу 13.9 сая ам.долларыг Эрдэнэс Тавантолгой компани руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна гэдгийг БЭТ-ээр томилогдсон П.Сайнзориг мэдээлсэн. Энэ нь Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж, хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдсэн гэдгийг БЭТ онцолсон.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
hun nam(64.119.20.136) 2023 оны 01 сарын 09

has ganhuga utasa abla getel narin bichig ohin nogoo medrel gajiga smile gamboldo irle yadi orulj bolohguis shuu haslaa gejilee.

0  |  0
irgeni nama(64.119.20.136) 2023 оны 01 сарын 09

golomt ganhuyag bitgi has bank nerig ashiglad shou higeed bai. boliodoh tegehuu. golomt bank ganhuyag ceo aperis tv shoundo mongolin edin asagin unaltand oruulsan gej ongroj garjigan bailgui. 40 hubin edin zasagin osolt bulshilsan golomt bank ganhuyg ziala zailaa

0  |  0
irgen(64.119.20.136) 2023 оны 01 сарын 09

has bank agnhuyag geel bidag shuu tegbel golomt ganhuyag neg hachi hoshin tv shou hige ee. mongolin edin zasag unagasan hogin golomt ganhuyag ingej tomrod yadin bolioche

0  |  0
Top