Бразилд эмх замбараагүй байдал үүсэж, 400 гаруй хүнийг хууль зөрчсөн хэргээр баривчилжээ.
Бразилын нийслэл хотод экс Ерөнхийлөгч Жаир Болсонаруг дэмжсэн жагсаалд оролцогчид Засгийн газрын барилга руу дайрсан байна. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан хүмүүсийг тогтоож, хариуцлага хүлээлгэх аж.
Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонару “Хуулийн хүрээн дэх тайван жагсаалууд ардчиллын нэг хэсэг” гэж онцолсон байна. Гэхдээ нийтийн эзэмшлийн байшин барилга руу нэвтэрч, дээрэмдсэн үйлдэл нь хэв журмыг зөрчсөн үйлдэл болохыг Болсонару Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )