[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] 2023 онд зонхилох 5 төрлийн хумс будалт

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Өнгөрсөн 2022 он хумс будалтын чиг хандлага хамгийн их өөрчлөгдсөн жил байсан. Алдартнууд шинэ трэнд бий болгож, уг трэнд инстаграм хуудсыг тэр чигт нь эзэлж байлаа.

Тэгвэл энэ жилийн хумс будалтын трэнд хаашаа чиглэж байгаа бол? Vogue сэтгүүлийнхэн энэ жил зонхилох хумс будалтын 5 томоохон чиг хандлагыг ийн танилцуулжээ. 

 

 

НЭГ ӨНГӨӨР ДАГНАХ 

Нэг өнгөөр дагнах, тэр дундаа сувд мэт гялалзсан өнгөөр хумсаа бүхэлд нь будах трэнд 2023 онд ч мөн зонхилох төлөвтэй байна. 2022 оны зун супер модель Хэйли Бибер уг төрлийн будалтаар хумсаа будуулж инстаграмдаа оруулсан нь тухайн үеийнхээ хумс будалтын чиг хандлагыг шинэчилсэн. Хэйли Биберийн хувьд Монгол бүсгүйгээр хумс будалтаа хийлгэдэг нэгэн. Тэдний хамтран дэлгэрүүлсэн энэхүү трэнд энэ жилийн чиг хандлагыг бүхэлд нь тодорхойлж байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ. 

 

 

ЭНГИЙН, ЦЭВЭРХЭН ХУМС 

Энгийн бөгөөд цэвэрч байдлыг илтгэх арьс, хумсны өнгөтэй ижил өнгийн будалт энэ жилийн томоохон трэндүүдийн нэг. Элдэв гоёл чимэглэлээс илүү төрөлх гоо үзэсгэлэнг тань тодотгох энэ төрлийн будалт завгүй амьдралын хэв маягтай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. 

 

 

 

ФРЭНЧ БУДАЛТ 

Бүх цаг үед фрэнч будалт трэнд байсаар ирсэн. Харин энэ жилийн хувьд урьд өмнөхөөсөө илүү нарийн, нүдэнд үл мэдэгдэх шахам сайн гүйцэтгэлтэй байх нь хамгийн чухал. Эмэгтэйлэг, эрхэмсэг, чамин харагдуулдаг энэ төрлийн будалт нь бүхий л цаг үед, ямар ч төрлийн хувцаслалт, арга хэмжээнд тохиромжтой. 

 

 

ИЛҮҮ ГЯЛАЛЗ 

Энэ жил бүхэлдээ нэг өнгөөр дагнасан, уйтгартай байх нь хэмээн бүү санаа зовоорой. Хумсныхаа зарим хэсэгт гялалзсан саа, шигтгээ бүхий будалт оруулж өгснөөр та илүү хөгжилтэй, урам зоригтой харагдах болно. Энэхүү будалт дээр баримтлах чухал дүрэм бол маш нарийн саа болон жижиг шигтгээ ашиглах юм шүү. 

 

 

МЕТАЛЛ ЧИМЭГЛЭЛ  

Хумсны цоолбор болон, үнэт, металл эдлэл зэрэг нь 2023 онд бусад чимэглэлүүдээс илүү эрэлттэй байх нь ээ. 2022 онд богино хумс трэнд байсан бол 2023 онд урт хумсанд дурлагсад хүслээ биелүүлэх боломжтой. Хурц тод өнгөнөөс илүүтэй энгийн бөгөөд цэвэрхэн харагдах будалт хийлгэж, хумсаа цоолуулан олон төрлийн металл чимэглэлээс сонголтоо хийгээрэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top