УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.01.09/ ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хуралдаанаар УИХ дээр хэлэлцэж байгаа зарим асуудал, намын Үндэсний бодлогын хорооны хурал зарлах асуудлыг хэлэлцлээ. Бидний хувьд асуудал шийдэх боломжтой гол чуулган бол намрын чуулган. Эдийн засаг амаргүй байгаа үед гол, гол хууль, бодлогуудыг боловсруулж чадсангүй. Экспортыг дэмжих, уул уурхайн бус экспортыг дэмжих ямар ч бодлогын шийдэл гарсангүй. Ажлын байр ихээр бий болгох салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татах бодлогын шийдвэр гарсангүй. Нийгмийн даатгалын багц хууль, тэр дундаа тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудал УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэгдэж, эхэлсэнгүй. Боловсролын хуулиуд, Худалдааг хөнгөвчлөх, дэмжих хуулиуд, Жижиг дунд бизнесийг дэмжих хуулиуд гээд олон хууль УИХ-аар орж ирсэнгүй, чуулган дуусах нь. АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцдэггүй. Бид намрын чуулганы үр дүнд сэтгэл дундуур байна" гэв.
Түүнчлэн "Намын эв нэгдэлтэй холбоотой олон ажил явагдаж байгаа. Энэ сарын 13-нд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд цуглаж, асуудлаа шийднэ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд маргалдагч, бие биеэ зөвшөөрөхгүй байгаа талуудтай уулзаж, ярилцсан. Ажлын хэсгийн гишүүд болон зөвлөлдөх багийнхныг байлцуулж, дөрвөн удаагийн хурал хийсэн. Бид саналаа нэгтгэж чадаж байгаа. "Зөвлөлдөх зөвлөгөөн" гэж хийсэн. Энд бодитоор АН-ын Үндэсний бодлогын хорооны 215 гишүүн ирсэн. Орон нутгаас 40 гаруй гишүүн, гадаадад байгаа 10 гишүүн санал нэгтээ байгаагаа илэрхийлсэн. АН-ын ҮБХ энэ долоо хоногийн баасан гарагт хуралдана. 300 орчим ҮБХ-ны гишүүд оролцохоо илэрхийлсэн. АН-д тулгамдаад буй нэг мөр шийднэ. Санал нэгтэй биш байгаа С.Эрдэнийн тал, зарим хүмүүсийн ярьдгаар Х.Баттулга тал оролцох бүрэн боломжтой" гэх мэдээллийг тэд өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
зайл зүгээр