"Reborn Rich" кино хамгийн МУУ төгсгөлтэй киногоор нэрлэгдэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

JTBC сувгаар үзэгчдийн хүртээл болсон "Reborn Rich" кино үзэгчдийн санал асуулгаар хамгийн муу төгсгөлтэй киногоор нэрлэгджээ. 

Олон нийтийн DC inside "Хамгийн муу төгсгөлтэй мартагддаггүй драма тань юу вэ" гэх санал асуулга явуулсан байна. Уг санал асуулга долоо хоногийн хугацаанд үргэлжилж дүн энэ сарын 9-ний өдөр зарлагджээ.

Судалгааны дүнд "Reborn Rich" кино нэгдүгээрт шалгарсан бол хоёрдугаар байрт "Этгээд өмгөөлөгч Ү Ён Ү" цуврал оржээ. Судалгаанд нийт 20.497 хүн оролцжээ. Оролцогчдын 34 хувь буюу 6857 хүн "Reborn Rich" кинонд саналаа өгсөн байна. 

Тус кино сонирхолтой үйл явдал, жүжигчдийн ур чадвар зэргээрээ үзэгчдийн анхаарлыг ихээр татсан. Гэсэн хэдий ч киноны төгсгөлийн хэсэг үзэгчдийн урмыг хугалж, шүүмжлэлд өртөхөд хүргэжээ. 

Жагсаалтын хоёрт орсон "Этгээд өмгөөлөгч Ү Ён Ү" кинонд аутизмын спектрийн эмгэгтэй өмгөөлөгч бүсгүйн сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг. Гэсэн хэдий ч өмгөөлөгч бүсгүй болон И Жон У нарын гэнэтийн хайр дурлал тус киног муу төгсгөлтэй кино болоход гол нөлөө үзүүлсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top