Өчигдөр буюу 2023.01.09-ний өдөр хятадын онлайн сувгуудаар "Big Bang" хамтлагийн G-Dragon тус улсын "Shinsegae" их дэлгүүрийг франчайз эрхийг эзэмшдэг ерөнхийлөгчийн ач охинтой үерхэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ.
G-Dragon Хятадад зохион байгуулагдсан "Street man fighter" тоглолтод оролцсон "YGX" хамтлагийн найзуудаа дэмжихээр ирсэн тухай цуурхал гарсан. Амны хаалт зүүсэн тэрээр нэгэн бүсгүйтэй хамт явж байсан бөгөөд "Shinsegae" их дэлгүүрийн ерөнхийлөгчийн ач охины SNS дээр оруулсан зургууд энэ яриаг улам бататгаад байгаа аж. Учир нь G-Dragon-ий "smile" эможи бүхий шивээстэй гар түүний зурагт орсон байна.
Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт тоглолт үзэх нь болзооны цуурхал гарах үндэслэл биш хэмээн үзэх хүмүүс ч байна. Одоогийн байдлаар хоёр тал энэ дуулианд албан ёсоор хариу өгөөгүй байна.




Сэтгэгдэл ( 0 )