УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр /2023.01.10/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Х.Баттулга АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болж байсан. Энэ хүнтэй холбоотой янз бүрийн зүйл яригддаг. Гэхдээ ямар ч эцсийн шийд гараагүй байдаг. Энэ талаар ярих нь учир дутагдалтай. Харин АН угаасаа учраа олно. Гагцхүү үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ л нэгдэцгээх ёстой. Тамга, тэмдэгний маргаантай хоёр талд байсан ч ойлголцсон. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Түүнээс хэн дуртай, хэдэн хүн цуглаад АН байна гээд байж болохгүй" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )