Хунтайж Харри, Меган Маркл, Опра Уинфри, Эллен ДеЖенерес зэрэг олон алдартнуудын амьдардаг Калифорния дахь Ментекито эдлэн газрыг хүчтэй шуурга дайран өнгөрч, их хэмжээний бороо орсны улмаас үер урсаж эхэлжээ. Орон нутгийн засаг захиргаанаас тэднийг яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан бөгөөд уг шуурга, үргэлжилсэн бороо дахин орох төлөвтэй байгааг анхааруулсан байна.
Одоогоос таван жилийн өмнө Ментекитод үүссэн байгалийн гамшгаас үүдэн 23 хүн амь насаа алдаж, 100 гаруй чинээлэг өрхийн байшин, барилга усанд урсаж байсан. Ментокито дахь гал түймэртэй тэмцэх хэлтсээс үргэлжлэн үүсэх хүчтэй шуурганаас үүдэн дахин олон хүний амь нас эрсдэж болзошгүй хэмээн сэрэмжлэх үүднээс ард иргэдийг ийнхүү нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн тухайгаа мэдээлжээ.
.png)
Алдартай хөтлөгч Эллен ДеЖенерес орон нутгийн цагаар даваа гарагт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан өндөрлөг газарт хоргодох шаардлагатай болсон тухайгаа дурджээ. Хэзээ ч гол урсах боломжгүй газруудад гол урсаж буйг харуулсан түүний бичлэг цахим орчинд багагүй дуулиан дэгдээгээд байна.

Ханхүү Харри болон Меган Маркл нар 2020 онд Их Британиас нүүснийхээ дараа тэрбумтнуудын амьдардаг энэхүү бүс нутагт суурьшсан. Женнифер Энистон, Гвинет Пэлтроу, Роб Лоу, Адам Левин, Опра Уинфри нарын амьдардаг энэхүү газарт дор хаяж 20-30 см куб бороо орох төлөвтэй байгаа тухай тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэн мэдээлжээ.
.png)
Орон нутгийн цагаар даваа гарагийн байдлаар уг салхи шуурга, борооны улмаас 14 хүн нас бараад байгаа тухай албаныхан мэдээллээ. Сураггүй алга болсон 5 настай хүүг одоогоор олоогүй байгаа бөгөөд түүнийг нас барсан хүмүүсийн жагсаалтал оруулаагүй байна.





Сэтгэгдэл ( 0 )