Эрээний хил нээснээс хойш 859 хүн Хятадыг зорьжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүд-Эрээний хилийг нээж, зорчих хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш Монголоос Хятад руу 859 хүн хил гарчээ. Үүний 636 нь Монгол Улсын, 223 нь БНХАУ-ын иргэн байжээ.

Харин Хятадаас Монгол руу 349 хүн орж ирсэн ба тэдгээр зорчигчдын 103 нь БНХАУ-ын, 246 нь Монгол Улсын иргэн байв. 

 

БНХАУ-д зорчих иргэд тус улсыг зорихоосоо 48 цагийн өмнө Нуклейн хүчлийн шинжилгээ өгч, гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх журмыг мөрдөж байгаа. 

Харин БНХАУ-аас Монгол Улс руу нэвтрэх иргэдэд манай улс ямар нэгэн хязгаарлалт тавихгүй, асуумж бөглүүлэн, хилээр оруулж байна. 

Хятадад хоногт 2.5 сая хүн ковидын халдвар авч, 16 мянга гаруй хүн нас барж байна гэсэн тооцоо гарчээ. Энэ сарын дунд үе гэхэд хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3.7 сая болж өсөх бол дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд нас баралт 1.7 саяд хүрнэ гэж гаднын хэвлэлүүд бичиж байна. Мөн Герман зэрэг олон улс орон Хятадаас ирж буй зорчигчдод ПСР шинжилгээ хийлгэх шаардлага тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top