Японд ковидын шалтгаант нас баралт ЭРС ӨСЛӨӨ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Японд өнгөрсөн арванхоёрдугаар сараас коронавирусний шалтгаант нас баралт эрс өссөн байна.

Арванхоёрдугаар сарын дунд үеэс хойш тус улсад нийт 10 мянга гаруй хүн ковидын халдварын улмаас нас баржээ. Тус улсад ковидын шалтгаант нийт нас баралт 60 мянгыг давсан байна.

Арванхоёрдугаар сарын дунд үеэс өнөөдрийг /2023.01.11/ хүртэлх хагас сарын хугацаанд нийт 10 мянга гаруй хүн ковидын улмаас нас баржээ.

Нас баралтын дийлэнх тохиолдол нь 80-аас дээш насны хүмүүс бөгөөд өнгөрсөн хагас сарын хугацаан дахь нас баралтын 75 хувь нь энэ насныхан байжээ.

Энэ сарын 7-нд Японд ковидын шалтгаант нас баралтын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн юм. Тухайн хоногт Японд 463 хүн ковидын халдвараар нас барж, хоногт өвчлөгсдийн тоо 238.6 мянгад хүрсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top