ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Аргын тооллын 1 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ЦАГААН МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 08.39-17.22
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Мод

 

Харцага одтой, цагаан морь өдөр. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top