Цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЛАА

2023 оны 01 сарын 11

ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

Ус цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулсан байна.

Иймд  орон нутагт зорчиж буй иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top