Өнгөрсөн шөнө 23 суманд -40 хэм давж хүйтэрчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө -40 градусаас дээш хүйтэрч хоносон сумдын мэдээллийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хүргэлээ. 

Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг сумдад -43 градус, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумдад -45 градус, Увсын Зүүнговьд -46 градус хүрсэн бол Завханы Баянтэсд -47 градус хүйтэн хоножээ.

-40 градусын хүйтэн хоносон сумд
 

  • Сэлэнгийн Зэлтэр
  • Сэлэнгийн Орхонтуул
  • Завханы Идэр
  • Хөвсгөлийн Эрдэнэбулган
  • Хөвсгөлийн Баянзүрх
  • Хөвсгөлийн Хатгал 

-41 градус хүйтэн хоносон сумд
 

  • Завханы Тэс
  • Завханы Баянхайрхан
  • Завханы Нөмрөг

 -42 градус хүйтэн хоносон сумд
 

  • Хөвсгөлийн Цагаан-Үүр
  • Хөвсгөлийн Цагааннуур
  • Завханы Их-Уул
  • Завханы Тэлмэн
  • Баян-Өлгийн Сагсай
  • Увсын Тэс


Сэрэмжлүүлэхэд, Өнөө шөнө /2023.01.13/ говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Мөн цагаан сарын шинийн 4 буюу хоёрдугаар сарын 24-ийг хүртэл хүйтний эрч сулрахгүй гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээд буй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top