Домогт Элвис Преслигийн ганц охин, дуучин Лиза-Мари Пресли 54 насандаа таалал төгсжээ.
Түүний ээж Присцилла Пресли “Та бүхэнтэй аймшигт мэдээ хуваалцаж байгаадаа маш хэцүү байна. Миний гайхалтай охин Лиза-Мари биднийг орхин одлоо” гэсэн байна.
Домогт Майкл Жексоны эхнэр байсан Лиза-Мари өчигдөр /2023.01.12/ зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийнхүү сэхээнд нэг хоног хүрэхгүй хугацааг өнгөрүүлээд таалал төгсжээ.
Лиза-Мари нь дуучин Элвис Пресли болон түүний эхнэр Присцилла Боле Пресли нарын цорын ганц охин нь юм. Тэрээр өөрийн зохиосон дуунуудаараа алдартай.
Үүнээс гадна Лиза-Мари жүжигчин Николас Кейжийн экс эхнэр юм.
Сэтгэгдэл ( 2 )
Haramsaltai.
Ээж д нь хоёр хүүхдэд нь хэцүү л байгаа даа