УИХ-ын гишүүдийг мэргэшүүлж, сахилгажуулъя

2023 оны 01 сарын 15

Дэлхийд ноёлж байсан социалист систем задарч, түүний нөлөөгөөр Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзэж, улмаар 1990 онд ардчилсан хувьсгал ялсан билээ. Үүний дараа анхны ардчилсан сонгуулийг явуулж, АИХ, Улсын Бага Хурлыг байгуулж байв. Улмаар төрийн удирдлагын цөм нь ард түмний төлөөлөл болсон хэлбэр буюу 76 гишүүнтэй УИХ-ыг байгуулаад 30 гаруй жил боллоо.

Өмнө нь аймаг, орон нутгийн депутатаас эхлээд Ардын Их Хурлын депутатыг сонгоход тухайн үеийн намын байгууллагын шүүлтүүрээр оруулдаг, түүнийг даван гарч байж  сонгогддог байлаа. Товчхон хэлбэл, хүнээ тодруулах, бэлтгэхэд хариуцлагатай ханддаг байж. Тэр үеийн МАХН энэ ажлыг гардан зохион байгуулдаг байв. Түүний тэргүүн эгнээнд хөдөлмөрийн амжилт гаргасан сайчууд, тэргүүний сэхээтэн, удирдах албан тушаалтнууд тодрон гарч байлаа. Удирдлага дарга нараа ч давтан сургадаг, хүмүүжүүлдэг тусгай сургууль нь дотоодод Намын дээд сургуулиас эхлээд Зөвлөлт холбоот улс /тэр үеийн ОХУ/-д  нийгмийн ухааны академи болон янз бүрийн шатанд, мэргэжил дээшлүүлэх сургалтаар боловсон хүчнээ бэлтгэдэг. Тэдгээр хүмүүс улс ардын аж ахуйн олон салбарт төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд хамт олныг зохион байгуулж, ажил үүргээ гүйцэтгэж байлаа.

Тэгвэл өнөөдрийн УИХ-д сонгогдоод буй хүмүүс юуны өмнө “Эрхэм гишүүн” гэх эрхэм алдартай, хэн ч халдашгүй дархан эрхтэй болдог. Тэгээд улсын ажлыг хоёрдугаарт, хувийн эрх ашгаа нэгдүгээрт  тавьсан хулгайч, луйварчид бий болсон. Үүнийг  энд нурших илүүц, ард түмэн мэдээд, ойлгоод зогсохгүй залхтал ярьж, хэлж байгаа. Цаашид ийм байж боломгүй. Бид УИХ-ын гишүүнээр ямар хүнийг сонгох вэ?

УИХ бол хууль тогтоох, хэрэгжүүлэх, төрийн дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрхтэй гээд эмч, жолооч, дуучин, шүлэгч, инженер, наймаачин гээд янз бүрийн хүмүүс УИХ-д орж суучихаад хууль гэж юу байдаг, яаж боловсруулахаа огт мэдэхгүй дөрөв, дөрвөн жилээр туршилт хийж байна. Үндсэн хуулиа ч уншиж судлаагүй нөхөр тийшээ хөл тавьж нэгдүгээр  ангийн сурагч шиг хуулийн “А” үсэг заалгаж эхэлнэ. Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ маань хуулийн мэдлэггүй гишүүддээ хичээл заадаг дамжаа болчихоод байна гэхэд хилсдэхгүй. Ихэнх нь ёс суртахуунгүй, харилцаа хандлага гэж авах юмгүй, бие биеэ сонсох, хүлээц, тэвчээр байхгүй, тэгээд Их хурлын танхимд, Төрийн ордонд хэрүүл, зодоон хийсэн хүмүүс байх юм. Бас болоогүй,  буруу зөвгүй худал ярина. Хууль хэлэлцэх ёстой хайран цаг хугацааг дэмий өнгөрүүлдэг, эсвэл хурлаа таслаад алга болдог хариуцлагагүй, сахилга батгүй, аливаа асуудалд биеэ бэлтгэж чаддаггүй “сул”  нөхдийг харахаар ичмээр гэдгээс өөр хэлэх үг алга. Энэ хууль иргэдийн амьдралд ингэж нөлөөлж байна, нийгэм ийм зүйлийг биднээс хүсэж байна гэдгийг төрийн анхааралд оруулж шийдүүлэх гэж сонгогчид тэднийг төрд илгээсэн. Гэтэл эсрэгээрээ хуулийн мэдлэггүй нэг нөхөр тэнд очоод юм  мэдэхгүй учир хэрүүл хийдэг, хурлаа хаяад гараад  явчихдаг, тэр бүү хэл хуралдаа суухгүй ихэрхэх нь юу ч биш.  Хуулийнхаа нэр томьёог  мэдэхгүй хүн ч байна. Ихэнхдээ ийм хүмүүс  олноор сонгогдож, замбараагүй байдал газар авлаа.

Өнөөдөр нийгмийн харилцааг зохицуулагч, хууль дүрэм санаачлан батлуулдаг, түүнийг  хэрэгжүүлэх дүрэм журмыг  боловсруулагч нь УИХ. Нэг үгээр хэлбэл, тэд бол төрийн машиныг зохион бүтээгчид. Энгийнээр ойлговол УИХ-ыг нисэх онгоцтой зүйрлэж болох юм. Тэгвэл янз бүрийн мэргэжлийн хүмүүс, ер хэнийг ч  хамаагүй  “Онгоц жолоод” гэвэл жолооны ард суухгүй нь мэдээж. Тэгэхээр УИХ-ын гишүүн гэдэг хуулийн боловсрол эзэмшсэн мэргэжлийн хуульчид баймаар байна. Мэргэшсэн хуульчид л хуулийг боловсронгуй болгож, төгөлдөржүүлэхэд оюун ухаанаа уралдуулж, тэндээс төгс сайн хууль төрөн гарах нь дамжиггүй.

Ард олон ч хуучин тогтолцооны үеийнх шиг янз бүрийн салбарын, аль тэргүүний сайн гэсэн  хүнээ УИХ-д сонгодог хуучин сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч “Бидний хийдэг ажил биш байна” гээд хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ татгалзаж чөлөөлөгдсөн Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нарыг саная. Тэд бол ухамсартай, хариуцлагатай байхын сонгодог жишээг ард түмэндээ үзүүлсэн. Өнөөдөр харин ч ёс зүйгүй, балмад байхынхаа хэрээр УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр халхавчлан түүгээрээ бусдыг далайлгаж  амьдрах гэсэн хүмүүс УИХ руу хошуурч байна. Мөн  хууль боловсруулах үндсэн ажлаа хийхгүй, аар саар аж ахуйн ажилд оролцож, нэр төр олж, сонгогчдоос оноо авахаар давхицгаах нь их болжээ. Тэд  сургууль цэцэрлэг, зам талбай, барилга байгууламж, ашиглалтад ороход  тууз хайчилж “хувь нэмэр” оруулна. Цагаан сарын өмнө  хөдөө аж ахуйн салбарт ажил хөдөлмөрөөрөө амжилт гаргасан Улсын сайн малчин, аварга тариаланчдад шагнал гардуулахаар хөдөө орон нутаг руу давхиж очоод хамт зогсож байгаад баахан зураг хөрөг авахуулна.  Наадмаар морь нь түрүүлж, айрагдсан уяачдын гал дээр очиж мөн л баахан патиар татуулж “сайн хүн” болно. Зарим нь хүний морийг өөрийн нэр дээр цоллуулж нэр хүндээ өсгөх гэж ядна. Өнөөх морио танихгүй андуурч, өөр хүний морины хөлс хусаж хадууран   ичгэвтэр байдалд орно. Гэтэл хөдөө аж ахуй  салбарт амжилт гаргасан хүмүүст Засгийн газрын шагнал гардуулахад салбарын яам, орон нутгийн засаг захиргааны байгууллага  нь өгчихөд болно шүү дээ. Заавал УИХ-ын гишүүд шагнал гардуулах ёслолд оролцвол шагнал авсан болдог зан үйл, ёс заншил, хууль дүрэм байхгүй л баймаар. УИХ Хэмнэлтийн тухай хууль баталж, үргүй зардлыг хэмнэнэ л гээд байгаа. Гишүүд нь хаа  холын аймаг, сум, орон нутагт том жийп хөлөглөн олуулаа сүр бараатай давхилдана. Энэ чинь үргүй зардал биш үү. Монголын төрд өнөөдөр ажлаа мэддэг, төлөвшсөн туршлагатай үнэнч шударга хуульчид ус агаар мэт хэрэгтэй болжээ.

Хууль боловсруулах хүмүүсийн чадвар дутсанаас дутуу дулимаг юм хийж “Хуулийн цоорхой” гаргадаг, мэдсээр байж өөрсдөдөө зориулан  “цоорхой” гаргаж завшдаг завхруулдаг явдал ч газар авлаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж хэлэхдээ хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг эрүүлжүүлэхэд ганцаардаж  хүч хүрэхгүй байгаагаа олон нийтэд ил тод илэрхийлж байв. Өнөөдөр монголчуудад мөнгө гэдэг нэг “дайсан” байна. Уг нь  мөнгө шиг чухал зүйл хаана байх билээ. Гэтэл мөнгө гэдэг “дайсан” бүхнээс хүчтэй болж, сонгуульд мөнгөөр хүмүүсийн саналыг худалдан авч сонгогддог боллоо. Баттай сайн хуулийн маань үндэс суурийг мөнгө гэдэг “дайсан” ухаж, суурийг ганхуулж, хууль хэрэгждэггүй болголоо.

УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын гишүүн сайд, дарга нар хууль завхруулагчийг дээд төвшиндөө гаргаж тавьчихаад хэрхэн хууль завхруулж байгаа талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга Б.Энхбаяр тодорхой өгүүлж, анхааруулсаар байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар Хууль зүйн байнгийн хороон дарга Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Түр хороо байгуулж, хууль хүчний байгууллагын боловсон хүчний бодлогод шинэчлэл хийж, гажуудлыг арилгаж, бүтцийн өөрчлөлт хийх цаг нэгэнт болжээ. Гол нь хуулийн байгууллагуудын удирдлагад хууль зөрчигчдийг томилчихоод төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэрхэн  дураараа дургидаг нв ард түмэнд ил болж, хуулийнханд итгэх итгэл алдарлаа. Хууль хэрэгжүүлэх төрийн аппаратыг сөнөөж болдог жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж амьдралд хэрэгжүүлж, их гай тарьсанд монголчууд  харууссаар байна. Бидний дотроос ядаж л номыг нь үзэж, ногоотой шөлийг нь идсэн хуулийнхан дотор УИХ-д сонгогдох эгэл жирийн шударга хуульч олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй хуулиа сахин биелүүлдэг үнэнч шударга, аавын хүү, ээжийн охин УИХ хэмээх “онгоц”-ыг жолоодон эх орноо хөгжил рүү хөтлөх цаг ирэх нь дамжиггүй. Юуг ч юу болгоод өөрчилчих шидтэй мөнгө хэмээх “дайсан”, түүгээр наймаалцан эрдэс баялгаа хулгайлан борлуулдаг хулгайч нараа зогсоож, ард түмнээ чинээлэг, тайван амгалан амьдруулж чадах ирээдүй байгаа гэдэгт найдна.Хариуцлагатай, ухамсартай, шударга хуульчиддаа итгэл өгч, эх орныхоо хөгжлийн жолоог атгуулахад сайн сайхан ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна.

Иргэн Д.ӨЛЗИЙТОГТОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.147) 2023 оны 01 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.147) 2023 оны 01 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 01 сарын 15

Энэ бүх хулгай дээрэм луйвар элбэгдоржоос эхтэй..

0  |  0
Иргэн(66.181.181.129) 2023 оны 01 сарын 15

ГИШҮҮН ГЭДЭГ ҮГ ХУЛГАЙЧ ГЭДЭГ ҮГТЭЙ УТГА НЭГ БОЛСОН

1  |  0
Иргэн(202.21.107.85) 2023 оны 01 сарын 15

Сэтгэдэг хүмүүсийг л анхнаас нь сонгох хргтэй ш дээ. Эд нарыг мэргэшүүлнэ гэж юу бдгийн...

0  |  0
Иргэн(66.181.187.25) 2023 оны 01 сарын 15

Сахилгатай шуналгүй хүн нэр дэвшүүлээч бүгд л янз бүрийн хэрэгт холбогдож бнашдээ

0  |  0
Top