Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит хурал өнөөдөр /2023.01.13/ Туушин зочид буудалд үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "АН-ын бүлэг манлайлж эв нэгдлийн түйчээ болох ёстой. Энэ хүрээнд намынхаа гишүүд, хуучин удирдлагуудыг бүгдийг нь урьж арга хэмжээг зохион байгуулж байна.
Манай нам анхнаасаа эвдрэлцээгүй. эвдрэлцүүлсэн нь эрх баригч нам шүү. Улсын Дээд шүүх дээр долоон удаа хууль бус ажиллагаа явуулж, АН эвдрэлтэй юм шиг ажлыг зохион байгуулсан. Үүнд их харамсаж байна.
Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд намын даргыг сонгох асуудал байхгүй. Ямартай ч намын даргыг сонгох журмыг хэлэлцэж батална" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
AN bam tarj bytarch bulsnlagdah ystoi