С.Эрдэнэ дахиад л ТАМГАА БУЛААЦАЛДАХ НЬ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

-С.Эрдэнэ эхлээд Ц.Туваантай, дараа нь О.Цогтгэрэлтэй, одоо С.Баярцогт, Л.Гантөмөр, С.Одонтуяа, З.Нарантуяа дөрвийн ялсантай нь АН-ын тамга, тэмдгийн хэрүүлээ үргэлжлүүлнэ-



Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ынхан дотооддоо хуваагдаж, хоёр тийшээ хараад удаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын хэнд нь АН-ын даргын жинхэнэ тамга, тэмдэг байгаа нь тодорхойгүй явсаар өнөөг хүрчээ.

Тэд намын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгээ булаацалдаж, тэрхүү тэмцэл нь шүүх дээр очсон ч хэн нь ч албан ёсоор АН-ын даргын тамга, тэмдгийг авч чадаагүй байдаг. 

Харин сүүлийн үед АН-ын гэх тодотголтой улстөрч бүхэн намын эв нэгдэл, эв эеийг хөндөх болсон. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногийн баасан /2023.01.13/ гарагт Туушин зочид буудалд АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал болсон. Хурлаар авч хэлэлцсэн хамгийн гол асууддын нэг нь намын эв нэгдэл. Тэд тойрч суугаад сайн, муугаа ярилцаж, алдаа оноогоо дэнсэлсэн явдал юм. Дараа нь намын даргын сунгааг хэрхэн явуулах журмыг баталж гаргаснаар нэр дэвшигчид өчигдөр /2023.01.18/ албан ёсоор тодорсон билээ. 

Энэ удаагийн АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, З.Нарантуяа нар нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байна.
 


Харин нөгөө талд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан тамга, тэмдэгний хэрүүлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нар дээрх намын даргын сунгааг хууль ёсны биш гэж мэдэгдэж, мэдээлэл хүртэл хийгээд авлаа. Энэ нь С.Эрдэнэ эхлээд Ц.Туваантай, дараа нь О.Цогтгэрэлтэй, одоо С.Баярцогт, Л.Гантөмөр, С.Одонтуяа, З.Нарантуяа дөрвийн хэн ялсантай нь АН-ын тамга, тэмдгийн хэрүүлээ үргэлжлүүлнэ гэдгээ тов тодорхой хэлсэн байр суурь гэж харагдаж байна. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тавилан(192.82.91.253) 2023 оны 01 сарын 19

С.Эрдэнэ хорт хавдраараа үхэж далд орж байж л АН гайгүй болж мэдэш.

0  |  0
зочин(66.181.161.82) 2023 оны 01 сарын 19

баабарын хэлсэн зөв боллоо доо Эрдэнэээ сонго АН ёроолдоо хүртэл унана гэж зөнтэй юм шиг хэлжээ

0  |  0
УБ иргэд (66.181.160.40) 2023 оны 01 сарын 19

Баасцогт оффшор новшийн бүх хөрөнгийг нь хураасан уу бас баяр гэж зөнгөр

0  |  0
дорж(66.181.161.73) 2023 оны 01 сарын 19

энэ одоо зайлж болдоггүй юм байхдаа бүүр монголоос яваасай

0  |  1
irgen. (202.126.90.126) 2023 оны 01 сарын 19

Hediigeer muu muuhai bodol teehiig husdeggui ch Mongoliin ard tumnii neriin omnoos chamaig uheeseo gej huseh bolloo S.Erdenee!

0  |  1
Хун. (103.229.122.40) 2023 оны 01 сарын 19

Зөв байна.

1  |  0
Cvju(192.82.92.97) 2023 оны 01 сарын 19

Ene vxeegv muu dandaa sursun bazaa xiij shantaajilj gai bolhioma

1  |  1
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 19

ene uxexdee tamga teverch uxex bauxaa

1  |  1
zochin(192.82.72.191) 2023 оны 01 сарын 19

Муу хүнд үг бүү дуулга, мухар үхэрт худаг бүү үзүүл гэж монгол ардын үг юутай үнэн бэ

1  |  1
Top