Ардчилсан намын дарга сонгогдох Үндэсний бодлогын хорооны хурал Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр (2023.01.19) 11:00 цагт эхэлж байна.
Тус хурлаар намын даргаа сонгох ба намын даргыг ээлжит бус Их хурлаар батламжлах юм. Ээлжит бус их хурал Үндэсний бодлогын хорооны хурлын дараа 13:00 цагт "The Corporate Hotel and Convention Centre"-д товлогджээ.
Сануулахад, Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй С.Одонтуяа, З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Баярцогт нар өчигдөр үнэмлэхээ гардан авсан.
Өмнө нь тус намын даргын сунгаа орон даяар намын гишүүдийн дунд явагддаг байсан бол энэ удаа шинэ батлагдсан дүрмийн дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлаар сонгох юм.
Сэтгэгдэл ( 2 )
Bayartsog odoo boliooooo. Mglchuud ene hulgaichdaa dahin dahin songohoo bolioochee. AN iig buzarlagchid. AN ter chigtee shinechlegdeh heregtei. Byartsogt bur elgiin elgiin arga heregletsen. Undramiin nuhurtei niilj Undramaar tug tahij garj ireh geed eldviin troll 2 terbumaar gesen sh te.
танайх ямарч мэдээг судалж үзэлгүй тавих юм. энэ хурал бол цогтгэрэл гэгч баярцогт гэдэг хүнтэй нийлж ямар ч хуулийн үндэслэл байхгүй өөрсдийн тавилтаа хийж байгаа юмаа.