Үндэсний бодлогын хорооны хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал 54.5 хувийн ирцтэй эхэллээ.

Хурлаар Ардчилсан намын даргыг сонгох юм. Тус сунгаанд З.Нарантуяа, С.Одонтуяа, С.Баярцогт, Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа билээ. Хурлыг нээж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв.

Тэрбээр Ардчилсан намын эв нэгдлийг хангасан, Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин болгож чадах даргын сунгаа өнөөдөр болж байгааг тодотгов.

Үндэсний бодлогын хорооны хурлыг Ардчилсан намын гишүүн УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ардчилсан намын гишүүн Б.Гарамгайбаатар, Ж.Баярмаа, н.Алтан-Од нар даргаж байна. 
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.20) 2023 оны 01 сарын 19

Явахгүй дээ С.Эрдэнэд байгаа тамгыг энэ нөхдүүд дээш нь явуулах бичиг юмандаа дарах хэрэгтэй \n болно

0  |  0
Top