Д.Ганбаяр: ҮБХ нэртэй хууль бус хурал болж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан (Ардчилсан намын хуваагдын улмаас ялгахын тулд ингэж нэрлэж буй) 4:11 ээлжит мэдээллийн цагаараа дараах байр суурийг илэрхийллээ.

Хэвлэлийн хурлаар УИХ-ын гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа тул Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байна. Холбогдох байгууллагад гомдол гаргана хэмээн шүүмжлэв. 

АН-ын гишүүн Д.Ганбаяр:

Тэрбээр "АН бол дүрэмтэй хуультай нам. Хуулийг дээдэлж биелүүлэх гэдэг зарчимтэй. Эв нэгдэл нэртэй Үндэсний бодлогын хороо хуралдаж, Их хурлаар намын даргыг батламжлах гэж байгаа нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж буй ноцтой үйлдэл юм. УИХ-ын гишүүд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоор намын даргын сунгааг зарлалаа. Энэ бол яав ч байж болохгүй зүйл. Монгол Улс өнөөдөр хуультай улс” гээд АН мэдэгдэл гаргаж байгаагаа мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top