ФОТО: АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын төлөөлөгчид

2023 оны 01 сарын 19

Ардчилсан намын дарга сонгогдох Үндэсний бодлогын хорооны хурал Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр (2023.01.19) 11:00 цагт эхэлж байна. 

Тус хурлаар намын даргаа сонгох ба намын даргыг ээлжит бус Их хурлаар батламжлах юм. Ээлжит бус их хурал Үндэсний бодлогын хорооны хурлын дараа 13:00 цагт "The Corporate Hotel and Convention Centre"-д товлогджээ. 

Сануулахад, Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй С.Одонтуяа, З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Баярцогт нар өчигдөр үнэмлэхээ гардан авсан юм.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top