Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, өнөөдөр /2023.01.19/ хуралдаж, намын даргаа сонголоо.
Тус намын даргад С.Одонтуяа, З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Баярцогт нар нэр дэвшсэнээс С.Одонтуяа нэрээ татсан юм.
Ингээд санал хураалт явуулж, саналын дүн гарахад Лу.Гантөмөр хамгийн олон буюу 152 санал авсан байна. Харин С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ.
Ийнхүү АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдоод байна. Ингэснээр Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосонд тооцон, Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
ЛУВСАННЯМЫН ГАНТӨМӨР
Боловсрол
- 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
- 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал
- 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал
- 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
- 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
- 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга
- 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Сонгуульт ажил
- 2010 онд Улаан загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгч 2005 оноос Жижиг дунд үйлдвэрийн хөгжил нэгдсэн холбооны ерөнхийлөгч
Сэтгэгдэл ( 9 )
Ан хэдэн даргатай болчихвоо ? хэний Ан нь вэ? уг нь хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй юмсан....эд нарын байж бга царайг хар даа...тамын тогоондоо зодолдоод дууслаа
Elbegiin 3 n hun hoorondoo ursulduud huurhun show hiih yumaa.
АН-н дарга биш шүүдээ! харин ТЕСО гэгч компаний 100-аад хүн сонгосон гэсэн тэгэхээр тэдний дарга гэсэн үг.түүнээс биш АН-н дарга бол биш.
Яана даа цаана чинь Эрдэнэ Ганбат 2 хууль бус тамгаа өгөхгүй гээд л гэдийж сууна яасан унтарсан нам унхиагүй гишүүд вэ намын бүх гишүүдээсээ санал аваад сонгууль явуулаач эсвэл 2 тийшээ хараад нэг мөсөн салаач хэрэлдэж зодолдоод салж чаддаггүй авгай нөхөр 2 шиг л байх юм
САЙН ХУЙВАЛБАР ЯМАРЧ БАЙСАН БУСДЫН ЗАНГАНД ОРЧИХГҮЙ ЗОГССОН ГАЗРААСАА ХӨДЛӨХГҮЙ НАЙДВАРТАЙ ТАНК СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ДАРАХ ГЭЖ ЧАДЛАА БАРААД БУУЖ ӨГӨХ БАЙХӨӨ
хачин юм шүү ...2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал....үүнээс хойш бизнес хийгээгүй хэр нь улс төрөөр яваад АН-ын дарга болох хэмжээний мөнгөтэй байдаг нь сонин юм даа....
Gantumur chini Bayrtsogtiin gar hul bizde
Боловсрол, ШУ-ы сайд байхдаа юу ч хийж амжаагүй шү дээ, Лу. Гантөмөр бацаан.
Хаха